ВЬЕТНАМЫН ТЭРБУМТАНД НИСЭХ ОНГОЦ, ТҮҮНИЙ БИКИНИ ОХИДУУД ТУСАЛДАГ

2016-03-28  

Нгуен Ти гэгч вьетнам эмэгтэй 21 насандаа долларын саятан болсон сүйхээтэй бизнес эрхлэгч. Бизнесийн гараагаа ердөө л факсын аппарат зэрэг бичиг хэргийн жижиг цахилгаан хэрэгсэл борлуулахаас эхэлсэн Нгуен Ти өнөөдөр Вьетнамын цорын ганц хувийн нисэх онгоцны VIET JET компанийн удирдагч болтлоо өссөн. Түүний үүсгэн байгуулсан нисэх компанийн нэр алдар Ази тивдээ түгсэн нь, онгоцны үйлчлэгч охид нь хагас нүцгэн хувцасласантай холбоотой байдаг гэж мэргэжилтнүүд үзжээ. Ийм шинэ санааг хэрэгт дурлагч VIRGIN AIR нисэх компанийн Ричард ч хүртэл санаагүй гэнэ. Нгуен Ти дэлхийн зах зээлийг хэдийнээ сонирхож эхэлжээ. VIET JET авиа компанийн IPO-г гуравхан сарын дараа хийхээр хэдийнээ хуваарьт оржээ. Урьдчилсан үнэлгээ нь тэрбум ам.доллараар үнэлэгдсэн нь Fin air болон солонгосын Asiana airlines компанийг давсан байна.

45 настай Нгуен хатагтай өөрийн компанийнхаа 30 хувийн акцийг зах зээлд гаргахаар шийдсэн бөгөөд, түүний хөрөнгө удахгүй тэрбум ам.долларыг хол давна гэж хөрөнгийн зах зээлийнхэн тооцоолжээ. Хэдхэн жилийн өмнө зах зээлд дөнгөж хөл тавьсан түүний компани Вьетнамын нислэгийн зах зээлийн 30 хувийг хэдийнээ хяналтандаа оруулж амжсан нь бизнес эрхлэгчдийн гайхшралыг төрүүлж эхэлжээ. Зөвхөн сүүлийн нэг жилд үйлчилгээ нь 3 дахин өсөж, 448 сая ам.долларын ашиг хийсэн байна. Тэрбумтныхаа мөрөөдөлд ойрхон ирсэн хатагтай Нгуен Ти-гийн VIET Jet авиакомпани нь гадагшаа Сөул, Бангкок, Сингапурыг оролцуулаад дотоод гадаадын 47 чиглэлд нислэг хийж байгаа юм байна. Нгуен Ти цаашдаа Емират Ази гэсэн авиа компанийг үүсгэн байгуулахыг мөрөөдөж байна. Тэр компанийнхаа үйл ажиллагааг Азидаа, цаашлаад дэлхийн хэмжээнд тэлэхийг мөрөөдөж, тэмүүлж байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?