БНХАУ-ЫН ЭРХ БАРИГЧИД ӨӨР УЛС ОРОНД ОРОГНОЖ БАЙСАН 2566 АВИЛГАЧИЙГ ЭХ ОРОНД НЬ БУЦААН АВЧИРЛАА

2018-03-02  

БНХАУ-ын эрх баригчид гадаадын 90 гаруй улс оронд орогнож байсан 2566 авилгачийг эх оронд нь буцаан авчирсан байна. Ингэхдээ тэдний авч гарахаар завдаж байсан 8,6 тэрбум юанийг хураан авчээ.

1283 хүн гэм буруутай гэдгээ хүлээж, сайн дураараа Хятадад эргэн ирсэн байна. Оргон зайлсан хүмүүсийн 410 нь төрийн байгууллагуудад янз бүрийн түвшний алба хашиж байсан Хятадын Коммунист намын гишүүд байсан гэдгийг орон нутгийн хэвлэл мэдээлэл онцоллоо. 2014 онд 101 төрийн албан хаагч хил давахыг оролдож байсан бол өнгөрсөн онд энэ тоо 19 болж буурчээ.

Үүнээс гадна Хятадын эрх баригчид хамгийн ихээр эрэн сурвалжлагдаж буй 100 хүний 39-ийг нь буцаан авчирсан гэдгээ мэдэгдлээ.

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?