ӨМНӨД СОЛОНГОСЧУУД ДОЛОО ХОНОГТ 68 ЦАГ БИШ 52 ЦАГ АЖИЛЛАНА

2018-03-02  

Өмнөд Солонгос долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар 68 байсныг 52 болгон бууруулжээ.

Ажлын цагийг бууруулах хуулийг парламентаар хэлэлцээд ирэх долдугаар сараас мөрдөж эхлэх юм байна.

Эхлээд том компаниуд, дараа нь жижиг аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх юм. 

Энэ бол Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний сонгуулийн амлалтуудын нэг бөгөөд ажлын цагийг богиносгосноор хүн амын өсөлт нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Учир нь сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост хүүхэд шинээр төрөх тохиолдол огцом буурсан байна. Энэ нь ажлын хэт дарамтаас болдог гэж үзжээ.

Өнөөдрийн байдлаар БНСУ өндөр хөгжилтэй орнуудын дунд хамгийн урт ажлын цагтайд тооцогддог байна. Ажлын нэг долоо хоногийн стандарт цаг нь 40 бөгөөд шинэ хуулиар илүү цагийн хэмжээ 12-оос хэтрэх ёсгүй болж байгаа гэнэ. Мөн 18 нас хүрээгүй иргэд долоо хоногт дээд тал нь 35 цаг ажиллах журамтай болжээ.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?