ХУУЧИН МАШИНЫ ХУДАЛДААГ ХЯТАДАД ДЭМЖЛЭЭ

2016-03-28  

Өмнө нь дэмждэггүй байсан. Зарж борлуулсан хуучин машины шилжилт хөдөлгөөн хийхийг хориглодог журмыг хатуу мөрддөг байсан нь унаж байсан хуучин машинаа зарахад тээг болж байсан гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэгвэл энэ тээг болсон журмыг албан ёсоор цуцалснаа Хятадын албаны хүмүүс мэдэгдлээ. Хятадын оволзож байгаа автомашины зах зээлийн хөгжилд энэ явц нь шинэ түлхэц үзүүлнэ гэж судлаачид тооцжээ. Хятад улс даяар 172 сая автомашин бүртгэлтэй. Энэ тоо жил бүр 24 саяар нэмэгддэг гэсэн судалгаа буй аж. Хөгжиж буй оронд, шинэ хуучин машин худалдан авах харьцаа 3:2 гэнэ. Энэ тооцоогоор үзвэл, Хятад улс жилдээ 36 сая хуучин машины худалдаа хийх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Энэ бол багаар бодоход 308 тэрбум ам.долларын гүйлгээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл 2015 оны үзүүлэлтийг 3 дахин ч өсгөх боломж энд харагджээ. Харин хуучин машин зарж борлуулахтай холбоотой хэд хэдэн зүйлийг давхар хийж байгаа юм байна. Энэ бол хуучин машины засвар үйлчилгээг шинэ шатанд гаргах журам боловсруулахын хамт, худалдан авагчдад банкны маш хөнгөлөлттэй зээлийн нөхцөл бий болгож байгаагаа төрөөс мэдэгдсэн байна. Хуучин машины худалдаа хийхийг дэмжих нь шинэ машины худалдааг дэмжиж буй бодлого гэж тэд хэлж байна. Иргэдийнхээ мөнгийг ч бас хэмнэж буйгаа дуулгалаа. Өнгө үзэмж, дизайн сайтай, шинэ шахуу унаж байсан машиныг зах зээлийн үнээс маш доогуур үнээр худалдан авах нь дунд шатныханд ч ашигтай. Ашиг орлого өндөртэй хүмүүс ч унаж байсан машинаа зараад шинэ машин авах нь мөнгөө хэмнэхэд ч хэрэгтэй байгаа юм гэж эдийн засагчид гаргалгаа хийжээ. Энэ дундаас үйлдвэрлэл ч бас ашгаа олно. 2009 онд хятадын авто машины худалдаа дээд цэгтээ хүрч байжээ. Хуучин машины борлуулалтыг дэмжих бодлого автомашины худалдааг эрчимжүүлнэ гэж тооцож байна.

 

Д. ГАНТУЛГА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Суралц. 2016-03-28
Зочин:Тооцоо гэж үүниыг хэлнэ. Бодлого ингэж гардаг 2016-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?