Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХӨВСГӨЛД ДАХИН ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ

2016-03-28  

Өнөөдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэр Турга гэх газарт 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж иргэд малчдад чичирхийлэл мэдрэгдсэн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт тус аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэр буюу сумын төвөөс 32 км зайд байрлах Их ямаатын гол гэх газарт орон нутгийн цагаар 11:58 цагт 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж чичирхийлэл мэдрэгджээ. Он гарсаар Хөвсгөл аймагт гурван удаа газар хөдөлсөн бөгөөд эдгээр тохиолдлоос иргэд малчдад ямар нэг хохирол учраагүй байна.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ариука:Миний мэдэхийн 3 дахь тохиолдол яагаад ийм ойрхон газар хөдлөөд байна даа бид нар л буруутай байхоо. Байгаль дэлхийгээ гомдоосон хүмүүс. Газраа ухаад алт алт гэж байх хооронд усгүй болж нэг мөсөн баларнаа 2016-03-28
Мягаа:Манайд газар хөдөлж л байдаг ш дээ. Юун сүртэйн бэ 2016-03-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?