Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ТАЛБАЙН СҮЛД МОДНЫ ЧИМЭГЛЭЛ ХУЛГАЙД АЛДАГДЖЭЭ

2016-12-19  

Энэ жил Дорнод аймгийн Тусгаар тогтнолын талбайн сүлд модыг бүхэлд нь шинэчилж 10,6 метрийн өндөр сүлд модыг засаад байгаа юм. Гэрэл бүхий суурь хийж 12 вольтоор өдөр шөнөгүй асааж байгаагаараа онцлогтой. Харин өнгөрсөн шөнө сүлд модны том жижиг 50 орчим чимэглэлийг хулгайлж, гэрлэн чимэглэлийн утсыг тасдаж хаясан хэрэг гарсан байна. Талбайн ойр орчимд камержуулалт байхгүй учраас одоогоор хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлж чадаагүй байна. Сүлд мод руу дотор талаас нь авирч чимэглэлийг хулгайлсан гэж үзэж байна. Ямартай ч энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эзэн холбогдогчийг нь тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Энэ мэтээр нэг ажилд 2 дахин зардал гаргах нь ард иргэдийн татварын мөнгийг үргүйдүүлэх нэг том шалтгаан учраас нийтийн эзэмшлийн эд зүйлсэд олон нийт ч санаа тавих хэрэгтэй юм.

 

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?