Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОХ ЭСЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

2016-12-20  

Хүүхэд харах үйлчилгээг ирэх оноос зогсооно гэж байсан ч 5-р сар хүртэл ажиллуулахаар болсон. Гэхдээ шинээр хүүхэд харах үйлчилгээ явуулах зөвшөөрөл олгох эсэх нь тодорхойгүй байна.

Дорнод аймгийн хэмжээнд 23 хүүхэд харах үйлчилгээнд 104 хүүхэд хамрагдаад байна. Нийтдээ 77 сая 750 мянган төгрөгийн санхүүжилт хийгджээ. Хүүхэд харах үйлчилгээний хэрэгжих хугацаа дууссантай холбогдуулан шинэ оноос хүүхэд харах үйлчилгээг зогсооно гэж байсан ч 2017 оны 5-р дугаар сар хүртэл сунгаад байгаа юм. Тиймээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний газруудад санхүүжилт нь хэвээр олгогдох юм. Харин шинээр хүүхэд харах үйлчилгээний газар байгуулах зөвшөөрөл олгох эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.

Дорнод аймгийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 1300-аад хүүхэд байгаагийн 0,7 хувь нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан байна. Өнгөрсөн удаа явагдсан шалгалтаар Дорнод аймагт хүүхэд харах үйлчилгээ ажиллуулж байгаа газруудад бичиг баримтын болон хүүхдийн тоо хэтрүүлсэн, мөн хүүхэд хамгааллын бодлого байхгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?