Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

2018 ОНД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАНД ОРНО

2016-12-20  

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолборыг 6 аймгийн төвд барихаар болсны нэгд Дорнод аймаг багтаад байгаа юм. Улмаар цогцолборын барилгын ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөөд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах, нийгмийн идэвхийг дээшлүүлэх үүднээс олон улсын стандарт бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэдийн хөгжлийн төвийг барих юм.

Дорнод аймгийн хувьд хөгжлийн төв барих газрын асуудал шийдэгдсэн үндсэндээ ажил эхлэхэд бэлэн болоод байгаа юм. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв барих барилгын зураг төсөл боловсруулагдсан, ирэх хавар гэхэд барилгын ажлаа эхлүүлэхээр яригдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд эрүүл мэнд боловсрол гээд бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхээрээ давуу талтай юм. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хөгжлийн төв баригдах учраас санхүүжилтэнд гацалт үүсэхгүй байх талтайг хэллээ. Төлөвлөсөн хугацаагаар ажил хийгдвэл 2018 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цогцолбор ашиглалтанд орох юм.

 

 

А.ИЧИНХОРЛОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?