АНГЕЛА МЕРКЕЛЬ ДАРААЛАН 4 ДЭХ УДААГАА СОНГОГДОВ

2018-03-15  

Холбооны Герман улсын канцлерийн албан тушаалд Ангела Меркелийг дэвшүүлж, Бундестаг санал хурааснаар Ангела Меркель дахин сонгогдов. 364 дэмжиж, 9 түдгэлзэж, 315 гишүүн татгалзсан дүнтэйгээр тэрбээр 4 дэх удаагаа дараалан сонгогдсон анхны канцлер болов.

Өнөөдөр Бельвю ордонд Германы ерөнхийлөгч Ангела Меркелийг албан ёсоор канцлераар томилсноо зарласнаар хүчин төгөлдөр болно. Германы парламентийн сонгууль хэдийгээр 2017 оны есдүгээр сард болж өндөрлөсөн ч, бүтэн 6 сарын дараа Засгийн тэргүүнээ томилж буй нь энэ. Сонгуулийн үр дүнд Социал деморат болон консерватори намын Их Эвсэл бий болсон тул яриа хэлэлцээ нь ийм цаг хугацаа шаардсан байна. Меркелийг канцлерийн албан тушаалд ерөнхийлөгч Франк Вөльтер Штайнмайер дэвшүүлжээ. Ангела Меркель 1954 онд Гамбург хотод протестант ламын гэр бүлд төрсөн. 1978 онд Лейпцигийн Их Сургуулийн биеийн тамирын факультетийг дүүргэсэн. 1990 онд Христос-Ардчилсан намын Эвслийн гишүүнээр элссэн. 2002 онд анх Канцлерт нэр дэвшиж Шредерт ялагдсан. 2005 онд санасандаа хүрч Герман улсын канцлераар томилогдсон анхны эмэгтэй улс төрч болсон. 611 гишүүний 397 нь дэмжсэн байдаг. Түүнээс хойш 2009, 2013, 2018 онд дараалан сонгогдож буй нь энэ. 2004 -2017 оны хооронд нийт 12 удаа дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэгдсэн байдаг.

 

 

Н.ОДГИЙВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?