А.ЯКОВЕНКО : АНГЛИ - ОРОСЫН ХАРИЛЦАА САНАА ЗОВЖ БАЙНА

2018-03-20  

-Англи, Орос оронд үйл ажиллагаагаа явуулдаг хоёр талын бизнес эрхлэгчид санаа зовж, түгшиж эхэлсэн. Хоёр улсын хоорондын дипломат харилцаа муудсан нь ийм байдалд хүргэлээ. Орос оронд идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг Royal Dutch Shell, Astra Zeneca болон бусад олон компани үүсээд буй зөрчилт нөхцөл байдалд таагүй хандаж байна гэж Англи улсад ОХУ-аас сууж буй элчин сайд Александр Яковенко сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ.

Ирэх долоо хоногт Английн дэд ерөнхийлөгчтэй уулзах цаг товлосон. Асуудлыг гүнзгийрүүлж, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй гэдэгт найдаж байгаагаа ноён элчин сайд илэрхийллээ. Английн газар нутагт химийн зэвсэг хэрэглэж, Оросын тагнуул, хурандаа Скрипөлийг хордуулан амийг нь хороосонд Английн Засгийн газар эсэргүүцлээ илэрхийлж байна. Юуны өмнө Оросын Дипломат албаны 23 түшмэлийг Английн газар нутгийг нэн даруй орхин гаргах шийдвэрийг Английн ерөнхий сайд Тереза Мэй гаргасан. Нөхцөл байдал хурцадсан. Оросуу , тэр дундаа гадаад хэргийн сайд Лавров, -Скрипалийн амь насыг хороох үйл явцад оросууд огт оролцоогүй. Химийн зэвсэг ч ашиглаагүй гэж мэдэгдсэн ч Английн тал хатуу байр сууриа баримталж байна. Орост үйл ажиллагаа эрхэлдэг компаниа татан буулгах тухай яриа ч Английн бизнес эрхлэгчдийн ч санааг түгшээж эхэлсэн байна.

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТҮГЖРЭЛИЙГ СААРУУЛАХ ЗОРИЛГООР АВТОМАШИНЫ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ИРЭХ САРЫН 15-НААС АРАВДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА. ТА АЛЬ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХ ВЭ?