ЗАЛУУС “НОГООН ТУУЗ” АЯНД НЭГДЭЖ, ЭКО ЦОМ АЯЛУУЛНА

2018-03-22  

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар Монголын Залуучуудын Холбоо, МҮОНР, Туул голын сав газрын захиргаа  хамтран “Дэлхийн усны өдөр”, “Эх дэлхийн цаг” тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургуулийн оюутан залуусыг уриалан Туул голоо цэвэрлэх бүх нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж, албан байгууллагуудад “Ногоон тууз” эко цом аялуулахаар боллоо.

Тус аян нь Туул голын сав газрын бүс орчмыг цэвэрлэх, усны нөөц, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүний буруутай үйлдлээс шалтгаалан бий болсон хог хаягдлыг багасгахад олон нийтийг уриалах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж.

“Ногоон тууз” аян нь 3-р сарын 22-ны 11:00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаар эхлэх бөгөөд хэвлэлийн бага хуралд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн С.Пүрэвдорж, Туул голын сав газрын захиргааны дарга Я.Болдбаатар, Гадаргын усны нөөц судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Цогзолмаа, МЗХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц.Цэрэндолгор, МҮОНР-ийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б. Сонинчимэг нар оролцож мэдээлэл өгөх юм.

Харин аяны гараа 3-р сарын 24-ий бямба гарагийн 11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны өмнөх талбайгаас эхэлнэ.

Уг аянд оролцогч байгууллага цэвэрлэгээ эхлэхээс өмнөх байдал буюу цэвэрлэсний дараах Туул гол орчмын бодит өөрчлөлтийг гэрэл зургаар баримтжуулан өөрийн байгууллагын пэйж хуудсанд байршуулахын зэрэгцээ дараагийн байгууллагад эко цомыг шилжүүлэн гол усаа хамгаалах, эх дэлхийдээ ээлтэй эерэг алхмуудад суралцахад уриалан аянд дуудах юм.

Тус аянд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх клубууд, Их дээд сургуулийн оюутан залуус, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?