Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД ӨВС ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ОЛГОГДОЖ БАЙНА.

2016-03-30  

Завхан аймгийн 14 сумын малчдад өвс тэжээлийн буцалтгүй тусламжийг олгож эхэллээ. Тус үйл ажиллагааг Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон алт төслөөс хэрэгжүүлж байгаа бөгөөд өвс тэжээлийг малчдын гарт хүргэх ажлыг Мерси Кор ОУБ гүйцэтгэж байна.

Завхан аймгийн хойд бүсийн сумдад өвөлжилт хүндхэн байсан. Хэдийгээр цас ихтэй хатуу өвлийг давсан ч салхи шуурга хавсарга ихтэй хаврын урт өдрүүд үргэлжилж мал, малчдыг сульдуулж байгаа ийм үед цагаа олсон тус арга хэмжээг АНУ-ын ард түмний дэмжлэгээр Мерси Кор байгууллага хариуцаж 165 тонн өвс тэжээлийг олгоод байна.

Аймгийн хэмжээнд 3-р сарын 24-ны байдлаар 67,5 мянган мал хорогдсон статистик мэдээлэл гарсан байна. Энэхүү тусламж нь хаваржилт хүндэрч өвс тэжээлийн нөөц дуусаж байгаа 9 сумын 3434 малчинд хүрч эхлээд байгаа аж.  

 

Завхан аймгаас А. ГАНБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зз:Залуучууд нэгдэхээр болсоон чимээгүй амин хувиа хичээгээд байгаад байх юмаа малчиддаа туслах аян эхлүүлмээр байна. Нэг өдрийн цалингаа хандивлах маягаар эхлэх хэрэгтэй санагдана. 2016-03-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?