Б.БАЯРМАА : БАЙГАЛЬ ОРЧНЫ ГЭМТ ХЭРГИЙГ ЦАГДАА НАР БҮРТГЭЖ АВДАГГҮЙ

2018-04-05  

Хууль бус алт олборлол, хулгайгаар мод бэлтгэж тээвэрлэх, хулгайн ан хийх, ус, хөрс зэрэг хүрээлэн буй орчныг бохирдуулах... зэргийг байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг гэж ойлгож болно.

АНУ болон Европт бүртгэгдсэн байгаль орчны нэг гэмт хэргийн цаана 3-10 гэмт хэрэг нуугдмал байдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, байгаль орчны гэмт хэрэг цаасан дээр бүртгэгдэж, шүүхээр шийдвэрлэгдсэн нь амьдрал дээр үйлдэгдсэнээсээ маш цөөхөн байдаг гэсэн үг.

Тэгвэл манай улсад ч ялгаагүй байгаль орчны гэмт хэрэг, зөрчил бүртгэгддэггүй, шийдвэрлэгддэгүй болохыг тогтоожээ.  

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ уул уурхайн үйл ажиллагаа хамгийн идэвхитэй явагддаг Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг болон ХУД-ийн 13-р хороо буюу Био комбинат орчимд байгаль орчны гэмт хэрэг зөрчил хэр их гардаг, энэ төрийн гэмт хэрэг зөрчилтэй цагдаагийн байгууллага хэрхэн тэмцдэг талаар судалгаа явуулжээ.

Судалгааны үр дүнд:

  1. Цагдаагийн байгууллага байгаль орчны гэмт хэрэг зөрчлийг бүртгэж авдаггүй
  2. Бүртгэж авсан цөөн хэргээ хэрэгсэхгүй болгодог
  3. Иргэд ч энэ төрлийн гэмт хэргийг цагдаад мэдэгддэггүй
  4. Цагдаа мэдээлэл өгсөн иргэн, эх сурвалжаа нууцалдаггүй ...болохыг тогтоожээ.

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ МАШ ИХ ГАРДАГ Ч БҮРТГЭГДСЭН НИЙТ ГЭМТ ХЭРГИЙН ЕРДӨӨ 0,2%-ИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

2017 онд улсын хэмжээнд 200133 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирснээс 314 буюу ердөө 0,2%-ийг байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил эзэлжээ.

Гэхдээ энэ нь байгаль орчны журмын эсрэг гэмт, хэрэг, зөрчил бага гарч байгаа хэрэг биш цагдаагийн байгууллага бүртгэж авдаггүй, иргэд ч мэдээлдэггүйтэй холбоотойг судалгааны багийнхан баталж байгаа юм.

Тухайлбал, Судалгаа хийсэн Заамар суманд байгаль орчны гэмт хэрэг:

2011он -  4 гэмт хэрэг

2013 он – 1 гэмт хэрэг

2014 он – 3 гэмт хэрэг

2015 он – 1 гэмт хэрэг

2016 он – 5 гэмт хэрэг

2017 он 5 сар – 1 гэмт хэрэг бүртгэгджээ. Эндээс 6 хэргийг огт хэрэгсэхгүй болгож, 4 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 4 хэрэгт торгууль ноогдуулсан төдий өнгөрүүлжээ.

Жишээлбэл,  2016 онд 197 иргэнд 985,000 төгрөг, 2017 оны эхний хагаст 47 иргэнд 235,000 төгрөгийн торгууль ноогдуулаад өнгөрчээ.  

Гэвч,

Судалгаа хийсэн Төрийн бус байгууллагынхан судалгаа хийх 6 хугацаандаа байгаль орчны 32 гэмт хэрэг, зөрчлийг цагдаад мэдүүлж, шийдвэрлүүлэхийг хүссэн ч ердөө нэг л хэргийг бүртгэж, бусдыг нь бүртгэж авахаас татгалзсан байна. Нэг үгээр, энэ төрлийн гэм хэрэг асар их гардаг ч цагдаагийн байгууллага өөрөөсөө зайлуулдаг, бүртгэж авахаас татгалздаг гэдэг нь энд дахин батлагдаж байгаа юм.

Тиймээс манай улсад

  • Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийх
  • Гэмт хэрэг зөрчилд хариуцлага тооцдог механизмыг сайжруулах
  • БОАЖЯ, МХГ, Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах
  • Байгаль орчны гэмт хэргийн мэдээлэл өгсөн иргэнийг урмшуулдаг байх, мэдээллийг нь нууцалдаг байх
  • Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ажиллуулах шаардлагатай

байгааг судалгаа явуулсан мэргэжлийн байгууллагынхан зөвлөж байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
TUGULDUR:Ene asuuliig shiideed uguuch. Irged bid nar olon gomdol sanal helsen bolovch toohgvi bna 2018-04-05
Алтангэрэл:Цагдаагийн чиг үүрэг нь хэрэв иргэд гомдол гаргаж мэдээлсэн бол шалгах хэргийг бүртгэх үүрэгтэй биз дээ. Сонин л юм 2018-04-05
галбадрах:Khan uuliin 2-р хэлтэс яагаад бүргэхгүй байгаа шалтгааныг нь нийтэд ил болгох хэрэгтэй. 2018-04-05
Хуягаа:ганц энэ ч биш ш дээ өөр зөндөө л байна... 2018-04-05
зочин:Цагдаа хулгайн анг огт олж чаддагүй , мэдээлийг нөгөө тал руу шалгасан болж айлга хаядаг хүмүүүс шүү дээ. 2018-04-05
Angaa:Цагдаагийн байгуул**** нь манайд хари****гүй гээд л орхигдуулдаг ш дээ! 2018-04-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?