39 ДЭХ УДААГАА ХОЙШЛОГДСОН ШҮҮХ ХУРАЛ

2018-05-23  

Ноён уулын шүүх хурал 39 дэх удаагаа хугацаагүйгээр хойшиллоо. Энэ удаагийн шүүх  хуралд Ашигт малтмалын газрын тосны газрын Кадастрын алба гомдолтой гэж үзсэн байна. Хугацаагүйгээр хойшилсны дараа “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний гишүүд “Ашиг хайгчдын золиос болох аюул нүүрлэсэн, түүх дурсгалын тээгч энэхүү бүс нутагт, ард түмний дуу хоолой эрхэм түшээдийн оролцоо нэн чухал байна” гэж мэдэгджээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27.667.378 тонн, алтны 75 942.11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын  лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсанаар ийнхүү 2008 оноос хойш шүүхээр хэлэлцэж удаа дараа хойшлогдсоор байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
babbb:ene asuudal hedn jil ingej yvah boldoo araichdee 2018-05-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?