"Эрдэнэс -Таван Толгой"ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Ганхуягийг, Тэргүүн дэд захирлаар Б.Жаргалсайхан нарыг тус тус томилсон байна.
"Эрдэнэс-Таван толгой" компанийн анхдагчийн нэг Б.Ганхуяг нь томилогдохоосоо өмнө Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Уурхай хариуцсан тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан байна.
ТОВЧ НАМТАР:
Төрсөн он: 1975
Мэргэжил: Эрх зүйч, улс төр судлаач
Мэргэшил: Магистр
Ам бүл: Эхнэр, 4 хүүхэд
Ажлын туршлага:
1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан,
2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч,
2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тооны бус зөвлөх,
2005-2007 онд "City phone” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
2007-2013 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал,
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын "Таван толгой”, "Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга,
2009-2011 онд "Эрдэнэс-Таван толгой" төслийн удирдагч
2011-2012 онд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
2016 оны 9 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал
2018 оны 4 сарын 4-ний өдрөөс "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байв.
Э.МАНДУУЛ