БЛЕКРОК ХХК ХУУЛИАС ГАДУУР АЖИЛЛАЖ БАЙСАН НЬ ЭЦЭСЛЭН ТОГТООГДЛОО

2018-08-22  

Австралийн хөрөнгө оруулалттай Аспайр майнингийн охин компани болох Блекрок гэгч нь Эрчимийн нуруунд өнө эртний 200 шахуу булш бунхантай, 860 га газарт хууль бусаар ашиглалтын лиценз авсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл уг  лицензийг цуцлах шийдвэр гаргасан Бүрэнтогтох сумын ИТХ-н шийдвэрийг уг компани эсэргүүцэн шүүхэд өгөөд байсан юм. Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн шүүх дээр анхан шатанд тус компани ялагдаж, улмаар давж заалдсан байдаг. Өнөөдөр УБ хотод захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Блекрок компани ялагдал хүлээж Хөвсгөлчүүд газар нутгаа авч үлдэж чадлаа.

Одоо тус аймаг дахь ШШГ-443-р анги өнгөрсөн 5-р сараас эхлэн ПИ ЭС ЭС ТИ гэх компанитай хамтран эрчмийн нуруун нүүрстэйн аманд нүүрс олборлож эхэлсэн юм. Ингэхдээ уурхайн ТЭЗҮ батлаагүй бөгөөд иргэдээс ч зөвшөөрөл аваагүй байсан юм. Үүнийг иргэд одоог хүртэл эсэргүүцсээр байгаа билээ. Тус компанийг хөрс хуулах хууль бус гэрээ хийсэн гэсэн үндэслэлээр Хууль зүйн сайд Нямдоржид албан бичиг хүргүүлсэн байгаа юм.

 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
h:huvsgulchuud mundag baina, bayarlalaa 2018-08-23
ss:ok 2018-08-23
харийханд:одоо манай улс нүүрсээр дутаад байгаа биш дээ энд тэнд олон нүүрний уурхай байхад очиж очиж хөвсгөлийх ухах гээд байдаг нь арай л юмаа 2018-08-23
з:юун нүүрс вэ 2018-08-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?