“ПИ ЭС ЭС ТИ” КОМПАНИ ХОРИХ АНГИТАЙ НУУЦ ГЭРЭЭ ХИЙЖ, ХУУЛЬ БУСААР НҮҮРС ОЛБОРЛОЖ БАЙНА

2018-08-01  

"Аспайр майнинг"-ийн охин компани болох "Пи Эс Эс Ти" гэх компани нь ШШГГ-ын харьяа Хорих 443 дугаар ангитай нууц гэрээ хийж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутагт нүүрс олборлож байна. Тус компани нь өнгөрсөн тавдугаар сараас хойш хорих ангийн газар дээр үйл ажиллагаа явуулж, хөрс хуулах нэрээр тэсэлгээ хийж, хууль бусаар нүүрс олборлон, нутгийн иргэд, малчдын эрхэнд халдаад байна.

Бүрэнтогтох сумын малчид, иргэд, сумын удирдлагууд, байгаль орчноо хамгаалах төрийн бус байгууллагууд нэгдэн тус компанийн энэ хууль бус үйлдлийг зогсоож, лицензийг нь цуцлуулахаар удаа дараа шаардлага хүргүүлж байгаа ч хүчин мөхөсдөж байна. Тэд өөрсдийнхөө ард том албан тушаалтан, гишүүн байдаг хэмээн хээвнэг ярьж, хүч хэрэглэн хууль зөрчин үйл ажиллагаа явуулсаар байгаа юм.  

Эрчмийн нурууны ар хормойгоор нутагладаг Эрчим багийн малчдын хувьд "Пи Эс Эс Ти" компани ирж үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хар дарсан зүүд шиг өдрүүд үргэлжилжээ. Эрчим багийн дарга Эрдэнэбат нь төрөлх нутаг ус, малчид ард иргэдийнхээ талд биш гаднын компанийг дэмжээд явж байгаа нь харамсалтай!

Малчдын малаа бэлчээж хариулдаг газарт тор хатгаж үерийн далан шуудуу татсан нүх рүү мал, хүнгүй осолдож эндэх аюул учраад байгаа юм. Уурхайн тэсэлгээнээс болж доргилт өгч, хонь малын үнхэлцэг хагарч үхсэн, өндөр настай ахмадуудын даралт ихсэж, нялх бага насны хүүхэд байнгын цочиж айдаг болсон гээд  нутгийнханд элдвийн зовлон тасрахаа байсан. Тоосжилт, дуу чимээ ихээр гарч хүн мал амьдрах эцэсгүй малаа хариулж байгаа малчдыг уурхайн эзэмшилд орлоо гэж хөөж тууна. Бас болоогүй, энэ компани ирснээс хойш малчдын мал бэлчээрээсээ дутах болж, уурхайн ажилчид шөнө дөлөөр хулгай хийгээд байна гэсэн яриа ч дуулдах болжээ. Үүнийг батлах мэт “Пи Эс Эс Ти” гэх компанийн талбайн инженер н.Мэндээ гэх залуу долдугаар сарын 23-24-нд шилжих шөнө амралтын газрын ресторанаас шөнөөр хулгай хийж байгаад манаачид нь баригдсан. н.Мэндээ гэгч залуугийн энэ хэргийг аймгийн цагдаагийн газар руу шилжүүлсэн боловч хэрэг үүсгэсэн талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм.

Эрчим багийн иргэд малчид  долдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн хууль бус уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэж суулт хийж байна. Хорих ангийн удирдлагууд “Пи Эс Эс Ти” гэх компанийн ажилчид иргэд, малчдыг хууль шүүхээр далайлган айлган сүрдүүлж уриа лоозонг нь булааж, бүр малчдын биед халдсан тохиолдол ч гараад байна.

Өнөөдөр Монгол Улсад хууль, шударга ёс, засаг захиргаа гэж байна уу? Ядарсан малчид ард иргэдээ дээрэлхэж газар нутгийг нь булааж ухаж төнхсөөр л байх уу?

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Молекүл Батбаяр, АН-н хулгайчууд ийм л байхгүй юу.1991-оноос л хойш, хотонд орсон чоно шиг л хамаг юмыг хулгайлж, дээрэмдэж,тонож дуусгалаа,хохь нь Хөвсгөлчүүд Ардчилал гэж их солиорсым, юугий ньч ойлгоогүй байж, өлсөж этр солиороод л...одоо тэр ардчилалтайгаа сөнөж байгаа нь тэр. 2018-08-01
хөвсгөл:Хорих анги тэндээс нүүрс олборлосоор удаж байна. Хэрүүл уруул дуулддаггүй л байсан. Энэ жил нойрноос сэрсэн юм шиг эх орончид гарч ирээд л хэвлэл мэдээлэлээр шуугиан болгох юм. Дэээр үед Балдорж агсан "Далай ээж цаазын тавцанд" гэж нийтлэл бичээд нэрд гарч байсан. Тэрүүн шиг болох гэсэн санаархал уу? Эсвэл үнэхээр асуудал байгаа юмуу? Бүү мэд. Хэрвээ тийм бол албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авч, дэлгэмээр байгаа юм. Бас олборлогч болон бусад албан тушаалтанд хэвлэл мэдээлэлээр пиар цацах эсэхээ мөнгөөр тохиролцох гэсэн гэх мэдээлэл бас яваад байдаг юм билээ? 1.Асуудал үнэхээр байна уу? 2.Байгаа бол үнэхээр эх оронч сэтгэлээр хөөцөлдөөд байна уу? 3. Эсвэл "нээнтэг" зохиож мөнгө үмхэж амаа хамхих санаархал уу? 2018-08-02
Нутгийн иргэн :С.Шүрэнчимэг ээ чи яагаад баримт нотолгоогүй хүн гүтгэж, хүний нэр төрд халдсан мэдээлэл явуулаад байгаа юм. Та нарын худалдагдсан мэдээлэл увайгүй үйлдэлээс болж хүний нэр төр хохирох эрх байхгүй. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэмт хэрэгтэн биш байдаг юм дээ эрхэм мэдлэг муутай С .Шүрэнчимэг минь. Сэтгүүлч хүн хүний овгийг ч олж чадахгүй мэдээлэл гаргачихаад бас Мэндээ гэх залууг ор үндэслэлгүй гүтгэх эрх чамд байхгүй. Битгий мэргэжлийн нэр хүнд гутаагаад бай. 2018-08-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?