ТАВАН ТОЛГОЙН ОРД 7.6-8 ТЭРБУМЫН НӨӨЦТЭЙ БОЛОХЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛГААЖУУЛЛАА

2018-09-06  

  

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас хуучин блокын аргачлалаар 5.1 тэрбум байсан ордын нөөцийн хэмжээг нэгдсэн тайлангаар 6 тэрбум тонн, нэмэлт хайгуулын дүнд 340 сая тонноор тус тус нэмэгдүүлж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар 2018 оны 8-р сарын 31-ний өдөр шинэчлэн батлууллаа. 
Ингэснээр олон улсад хүлээн зөвшөөрөгддөг Жорк стандартаар 7.3 тэрбум байсан ордын нөөцийн хэмжээ нь 7.6-8 тэрбумын нөөцтэй дүйж байгаа юм. Нөөц нэмэгдсэнээр "Эрдэнэс- Тавантолгой” компанийн үнэ цэнэ зах зээлд өсөж, дэлхий нийтийн анхааралд хүргэлээ.
"Эрдэнэс-Тавантолгой "ХК нь 2018 оны 9 дүгээр сарын байдлаар 36.7 сая тонн нүүрс экспортлосон бөгөөд өнөөдрийн байдлаар Гашуунсухайт – Ганцмодны боомтоор БНХАУ-ын зах зээлд экспортолж байна. 
Тавантолгойн ордын төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэр гарсан нь компанийн хувьд өсөн дэвжих хөгжлийн таатай нөхцөл бүрдэж, IPO хийх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нүүрс олборлолт, борлуулалтаараа 2017, 2018 онд дараалан Монгол Улсдаа тэргүүлж, 40 сая дахь тонн нүүрсээ олборлож, санхүүгийн хувьд бэхжсэн Монголын тэргүүлэх компани болон бүртгэгдлээ. Мөн 2017, 2018 онд Монгол Улсын Хөгжлийн Банк болон Хятад улсын Чалко компанийн зээлийг бүрэн барагдуулснаар санхүүгийн хувьд чадавхтай болсныг харуулсан.
2018 онд Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгжийг балансдаа бүртгэж, албан ёсоор Монголын хамгийн их хувьцаа эзэмшигчидтэй компани болсон "Эрдэнэс- Тавантолгой”ХК эдийн засгийн бүхий л үзүүлэлтээр ТОП 100 ААН-ийн эхний хоёрт эрэмблэгдсэн.
2018 онд хагас жилийн тайлангаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь 2018 оны батлагдсан төсвийн орлого 1.26 их наяд төгрөгийн 78 хувийг бүрдүүлж, улсын төсөвт 2018 онд төвлөрүүлэх 285 тэрбум төгрөгнөөс 216.5 тэрбум төгрөгийг хагас жилд багтаан төвлөрүүлж, компани 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Гашуун-Сухайт- Ганц мод чиглэлийн төмөр замыг санхүүжүүлэн үргэлжлүүлэн ажиллах бөгөөд Тавантолгой-Ханги Мандал чиглэлийн авто зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем нэвтрүүлэх зэрэг томоохон төслүүдийг хариуцан хэрэгжүүлэхээр болж, ТЭЗҮ-ийг батлуулахад бэлтгэн, 2019 оноос хөрөнгө оруулагчидтай хамтран ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байна. 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагатай компанийн хувьд үйл ажиллагаагаа эрхэлдэг Өмнөговь аймаг, Цогтцэций сумыг хөгжүүлэх зорилгоор орон нутагтай 3 жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусган ажлуудаа эхлүүлэв. Мөн компани 2018 онд ажилтан, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг 5 дахин өсгөж, ХАБ-ын урамшууллыг 5 хувиар нэмж, ажилчдад зориулсан дэмжлэгийн санг 2 дахин өсгөсөн зэргээр уурхайчдын хөгжил, нийгмийн асуудлыг шийдвэрлэж ажилласан.

 

"Эрдэнэс-Тавантолгой” ХК
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
яам:уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог 2019-10-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?