БУЛГАН АЙМАГТ ХУУЛЬ БУСААР ОЛБОРЛОЛТ ХИЙСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА

2018-05-26  
Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр  “Ар тамсаг” гэх газарт Туул голоос 50 метр орчим зайд Булган аймгийн харьяат “Г” нарын 12 этгээдүүд бүлэглэн зохих зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмал олборлож байсан талаар цахим орчинд мэдээлэл яваад буй. Энэ хэргийн талаар Булган аймгийн цагдаагийн газраас тодруулахад "Тус бүлэг этгээдүүд нь ямар ч зохих зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмж ашиглан хуучин тогтсон байсан нуураас ус татан шороо угааж, бохироо Туул гол руу урсгаж байсаныг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын алба хаагчид таслан зогсоож, холбогдож шалгалтыг хийж байна. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлож байсантай холбогдуулан хэргийг мөрдөн шалгаж байна" гэлээ. 

Ямартай ч цахим орчинд иргэд, олон нийтийн сэтгэлийг эмзэглүүлээд байсан дээрх хууль бус үйлдлийг таслан зогсоож, эрүү үүсгэн шалгаж байгаа аж. 

Булган аймагт хууль бусаар олборлолт хийсэн этгээдүүдийг цагдаагийн байгууллага шалгаж байна Arslan.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?