ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ 14 МЯНГА ГАРУЙ НЭГЖ ТАЛБАЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ

2018-04-11  

Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудаас нийтдээ 14 мянга гаруй нэгж талбайн зөвшөөрөл олгосон байна. Үүнээс онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилга барригдаж, зарим нь одоо ч баригдаж байгаа юм байна.

Ингэхдээ тэд Туул голын бургасыг устгах, даланг нь нурааж голдирол дээр нь барилга байгууламжаа барьсан байдаг. Мэдээж үүнйи үр дүнд Туул гол тасрах, ширгэх, бохирдох олон эрсдэл ч үүсч байгаа билээ.

Харин УИХ-ын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийн дүнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 5-аар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд үүрэг болгожээ. Ингэснээр Туул голын эрэг дагуу газар олгосон буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно гэж үзэж байгаа юм байна.

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?