УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭРГҮЙ БАЙНА

2018-04-12  

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас зүүн тийш 70 км-ийн зайд Замын шандны айраг гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч орон нутгийн ард иргэдээс 34 хүн, 2 авто машин ажиллаж 18 цагт унтраажээ.

Хуурайшилтын  төлөв  байдал :  2018.04.11-ны 16:00   цагийн  байдлаар:

Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгтЗавхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл, Архангай аймгийн Эрдэнэмандал Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнод аймгийн Халх гол орчмын бүс нутаг,

Түймрийн   IV   зэрэглэл   буюу   түймрийн   эрсдэл   нэн   аюултай   зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул орчмын бүс нутаг хамрагдаж байна.

Цаг агаарын байдлын төлөв байдал :

Зүүн аймгуудын нутгаар: Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн,  өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Шөнөдөө 0-5 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

Улаанбаатар хот: Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна..

Цаг агаарын урьдчилсан төлөв :

13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 13,14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?