Алдартай VICTORIA'S SECRET дотуур хувцасны компаниас " WHAT IS SEXY?" (Юуг дур булаам гэж нэрлэх вэ?) гэсэн сонирхолтой шагналыг бий болгож, өөр өөр мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүдийн дунд энэ шалгаруулалтыг явуулсан байна. Бүх цаг үеийн хамгийн дур булаам бүсгүйгээр Женнифер Лопес шалгарлаа гэж Fashionmag-аас мэдээллээ. Мөн хамгийн дур булаам кино жүжигчнээр Керри Вашингтон, хамгийн дур булаам дуучин эмэгтэйгээр Деми Ловатог нэрлэжээ.
Сонирхуулахад, Женнифер Лопес дэлхийн хамгийн үнэтэй дуучны тоонд ордог. Тэрбээр саяхан болсон, Оросын тэрбумтан Михайл Гуцериевийн хүүгийн хуриманд уригдаж дуулсан. Энрике, Алла Пугачёвын хамт уригдсан Женниферд хамгийн өндөр буюу 1 сая евро төлсөн гэж дэлхийн хэвлэлд мэдээлж буй. VICTORIA'S SECRET компаниас хамгийн сексуальный хотыг ч шалгаруулжээ. Энэ хотыг Францын нийслэл Парис хот тэргүүлсэн байна.
Э.ОТГОНЖАРГАЛ