ХӨВСГӨЛ АЙМАГ ТҮЙМРИЙН НЭН АЮУЛТАЙ ЗЭРЭГТ БАЙНА

2018-04-16  

2017.04.15-ны 14 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын хогийн цэгээс хээрийн түймэр гарч Улаан-Уул сумын иргэдээс 27 хүн хилийн цэргээс 5 албан хаагч, Улаан тайга хамгаалалтын захиргааны 8 ажилтан ажиллаж 2018.04.15-ны 21 цагт цурманд оруулсан. 2018.04.16-ны шөнө Улаан-Уул суманд нойтон цас орж хоносон. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас 60 км-ийн зайтай Горхины эх Ухнатын даваад 2018.04.15-ны 14 цагийн үед түймэр гарч одоогийн байдлаар орон нутгийн 20 хүн 2 авто машин ажиллаж байна.

Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт Завхан аймгийн Нөмрөг, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Баянзүрх, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар Цагааннуур, Хэнтийн аймгийн Өндөрхаан, Баян-Овоо, Дархан орчмын бүс нутаг,

Түймрийн   IV   зэрэглэл   буюу   түймрийн   эрсдэл   нэн   аюултай   зэрэгт : Хөвсгөл аймгийн Мөрөн, орчмын бүс нутаг хамрагдаж байна.

Цаг агаарын байдлын төлөв байдал :

17-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 19-нд баруун болон төв аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Говийн нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?