ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД ОДООГИЙН БАЙДЛААР 5800 ГА ГАЗАР ТҮЙМЭРТ ӨРТЖЭЭ

2018-04-20  

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 2018 оны 4-р сарын 15-ны 14:37 минутад Горхины эх Ухнатын даваанд ой хээрийн түймэр гарсан.

Тав дахь өдрөө үргэлжилж байгаа түймрийн голомт дээр Хөвсгөл, Булган, Орхон аймгийн онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн нийлсэн 6  автомашин, 8 мотоцикль, 30 гаруй морьтой 192 хүн ажиллаж байгаа юм байна.

Түймрийг цурманд оруулаад байгаа ч салхитай учраас бүрэн унтрааж дуустал тайвшрах болоогүйг холбогдох хүмүүс мэдээлжээ.

Одоогийн байдлаар 5800 га газар түймэрт өртжээ. Азаар зэрлэг ан амьтан түймэрт өртөөгүй гэж нутгийнхан онцолж байна.

Хэдийгээр Эрдэнэбулган сум уулархаг, газар нутгийн ихэнхийг ой тайга эзэлдэг чийглэг нутаг хэлий ч энэ жил цас ороогүйн улмаас хуурайшилт ихтэй болжээ. Энэ нь түймэр гарах нөхцөл болж байгаа юм.

Мөн бугын эвэр үнэд хүрснээс үүдэн бугын эвэр түүж зарах гэсэн хулгайн анчид ой тайгаар явж гал алдсан байх магадлалтай гэж нутгийн иргэд хардаж байгаа юм байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?