КИМ ЧЕН УН ИРГЭДЭЭ ӨЛСГӨЛӨНД БЭЛЭН БАЙХЫГ УРИАЛАВ

2016-03-31  

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулан өлсгөлөн тохиож болзошгүйг иргэддээ сануулан төрийн төв хэвлэлдээ уриалга гаргажээ. Иргэдээ ийнхүү өлсгөлөнд бэлэн байхыг уриалсан нь тус улсын цөмийн зэвсгийн туршилттай холбоотой авсан арга хэмжээ нь аж.

“Родон Синмун” сонины тэргүүн нүүрэнд нийтлэгдсэн түүний энэ уриалгын агуулгатай нийтлэлд “Хувьсгалд хүрэх зам урт бөгөөд саад ихтэй” гээд 1990-ээд оны дундуур тохиолдож байсан шиг өлсгөлөн дахин нүүрлэж болзошгүйг анхааруулсан байна. Түүний өгүүлж буй энэ үед Хойд Солонгост 3 сая хүн өлсгөлөнгөөс болж амиа алдсан юм. Тэрээр цааш нь “Бид дахин ургамлын үндэс идэж байж туулах хүнд замаар алхах хэрэгтэй боллоо” гэжээ.

Ингээд эцэст нь коммунист намын төв хэвлэл их удирдагч Ким Чен Унд “Үнэнчээ харуулах 70 хоногийн аян” эхлүүлж байгааг зарласан байна. Энэ аяны хүрээнд нийслэл Пьёньян хотын иргэд сар бүр нэг килограм орчим цагаан будааг улсын нөөцийн санд тушаах үүргийг хүлээлгэсэн байна. Мөн засгийн газар нь бусад улс орнуудаас хагас сая тонн хүнсний тусламж хүсээд байгаа аж. Гэвч өнгөрсөн сард Хойд Солонгост 17.600 тонн хүнсийг бусад улс орнуудаас ирүүлснийг мөн “The Telegraph” онцолжээ.

 

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Энэ залуу нээрээ бас л айхтар юмаа 2016-03-31
ах:Хойд Солонгост ганцхан тарган хүн байдаг гэсэн 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?