“Ил тод байдал сан” ТББ-аас Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх Туул голын байдлыг судалсан байна. Тэдний судалгаагаар энэ 2 гүүрний дунд Туул голын хамгаалалтын бүсэд хууль зөрчиж байшин барьсан байшин барилга олноороо байгаа бөгөөд зарим нь бүр суурьшлын бүс байгуулсан байгааг ч танджээ. Үндсэндээ энэхүү хоёр гүүрний хооронд Туулголын хамгаалалтын бүс дотор нийт 80 Аж Ахуйн Нэгж байдгийг Туул голын сав газрын захиргаа ч мөн судлан тогтоосон байдаг.
Харин Туул голын сав газрын хамгаалалтын захиргааны зүгээс хууль бус барилга байшин барьж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа Аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт тавьж тодорхой шаардлага хүргүүлдэг ч тэдний шаардлагыг нь үл тоодог талаар хэлж байна. Тухайлбал,
Харин саяхнаас Туул голыг хамгаалалтанд авах, хууль бусаар олгогдсон лицензүүдийг цуцлах талаар яригдаж байгаа нь ихээхэн сайшаалтай ажил болж байгааг тэд онцолж байна.
С.ШҮРЭНЧИМЭГ