Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

“ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД”-ИЙН ИЛГЭЭСЭН ӨВС, ТЭЖЭЭЛИЙГ ЗАРСАН НЬ ҮНЭН ГЭВ

2016-03-31  

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” аяныг өрнүүлж, аяны хүрээнд “Илгээлтийн эзэд” тоглолтыг хийн тэндээс олсон орлогоо зудтай байгаа сумдад  илгээж байгаа билээ. Гэтэл  өнөөдрөөс эхэлж олон нийтийн сүлжээгээр “Илгээлтийн эзэд”-ийн тусламж хүрэх эзэндээ хүрэлгүй замаасаа замхарч байгаа талаар шуугиж эхэллээ.

Манай редакци энэ мэдээллийн дагуу Увс аймаг дахь сэтгүүлчтэй холбогдож бодит мэдээллийг шуурхай хүргэж байна. Өчигдөр буюу 3 сарын дугаар сарын 30-ний өдөр Увс аймгийн телевизийнхэн газар дээр нь очиход Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг, орлогч дарга Б.Гомбосүрэн нар тосон авч шинэ наадмын талбайд буулган нэг боодол өвсийг 3000, тэжээлийг 6000 төгрөгөөр зарсан гэх мэдээлэл үнэн ажээ. Уг илгээмжинд нийт 5000 тонн тэжээл, 3000 боодол өвс байснаас 800 ширхэг өвс, 200 шуудай тэжээлийг зарсан байна. Энэ талаарх мэдээллийг Увс аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацжээ. Мөн иргэд энэ мэдээллийн дагуу Ховд аймагт тоглолтоор явж буй дуучин С.Жавхлан руу утасдан хэлж тэрээр ихэд бухимдан уйлсан байна.

Увс аймгийн Улаагом сум зудад нэрвэгдээгүй харин Малчин, Зүүнговь, Өмнөговь, Тариалан сумд зудтай мөн  өвс, тэжээл шаардлагатай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Харин энэ талаар тус аймгийн засаг даргын орлогч Б.Гомбосүрэн “ОБЕГ-аас Улаанбаатараас Увс аймаг хүрэх зардлыг гаргаагүй учраас Зүүнговь сумын засаг даргын тамгын газар 50 хувийг гаргаж малчдаар үлдсэн 50 хувийг гаргуулсан. Өөрөөр хэлбэл тээврийн зардал хийх зорилгоор малчидтай тохиролцон гэх мэдээллийг өгч буй юм. 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин :м****асаа дор малнууд юм даа 2016-03-31
zochin:YSN BALAA YM BE ARAICH DEE HELEH UG ALGA 2016-03-31
Хэ хэ:Унааны мөнгөгүй болоод зарсын биш үү. Нарийн учрыг нь мэдэх хэрэгтэй шүүдээ 2016-03-31
индра:хэлэх үг алгаа монголчууд ийм оюуны хоосролд орцыму 2016-03-31
boogii:x( X( X( X( X( darwaisan nofshnuud we 2016-03-31
boogii:x( X( X( X( X( darwaisan nofshnuud we 2016-03-31
ЗОЧИН:ЯДАЖ БАЙХАД ЭНЭ АЙМАГ ЧИНЬ ЖАВХЛАНГИЙН ТӨРСӨН НУТАГ БИЗДЭЭ. АРЧААГҮЙ ДАРГА ВЭ. 2016-04-01
ямар зэвүүн 2 баагий вэ:ямар зэвүүн 2 баагий вэ 2016-04-01
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?