Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

АТГ-ААС ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛЬД ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2016-03-31  

АТГ-ын албан хаагчид өчигдөр Замын-Үүд дэх авто замын боомтод гэнэтийн шалгалт хийжээ. Ажлын байрнаас нэг ч хүнийг гадагш гаргалгүйгээр нэгжлэг, шалгалтын ажлыг хийж эхэлсэн бөгөөд нэгжлэг өчигдөр 18.00 цагийн орчимд эхэлж, үүрийн 05.00 цаг хүртэл үргэлжилсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тус гаалийн ажилтнууд 15 хоног тутамд ээлж солигддог бөгөөд өнөөдөр сарын сүүлийн өдөр учраас ээлжээ хүлээлцэх ёстой байжээ. Шалгалтын үеэр авто замын боомтыг хаасан нь иргэдийн бухимдлыг төрүүлж, урт цуваа үүсгэсэн байна.

АТГ-аас энэ талаар "Авлигатай тэмцэх газрын албан хаагчид 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулж байна" гэсэн мэдээллийг өгч байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хууль сахиулагч:хаа хаанаа гэнэтийн шаард**** тавьдаг байх шаард****тай зөв шалгалт байна 2016-03-31
Зочин:Энэ гаалийнхан чинь угаасаа авилгагалын эх уурхай ш дээ. Байнга л мөнгө авдаг хүмүүс. Надад өгвөл би аргалъя л гэдэг гаруул шүү дээ 2016-03-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?