“БҮТЭЭЛЧ БУС ХАЛАМЖЛУУЛДАГ АРД ТҮМЭН БАЙНА ГЭДЭГ НЬ УРУУДАЖ МӨХӨХИЙН ИЛРЭЛ”

2018-06-08  

 

- Та сайхан зусч байна уу? Их сургуульдаа багшилсан хэвээр үү? 

- Сургуульдаа багшилж байна. Яг одоохондоо хичээл өндөрлөж, оюутнуудаас шалгалт шүүлэг авч байна. Та сайхан зусч байна уу?

- Сайхан. Комментатор нэвтрүүлгийн урилгыг хүлээн хүлээн авсанд юуны өмнө талархая. Таныг ирсэнд баярлалаа. Ингэхэд Монголын эдийн засгийн ээлжит чуулган болж өнгөрлөө. Та оролцсон ?

- Оролцсон.

- Эдийн засгийн чуулганыг Төр засгийн зүгээс үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж дүгнэсэн боловч, бие даасан зарим нэг эдийн засагчид энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа нь анзаарагдсан. Нэрнээс нь шүүмжилж эхэлсэн. Монголын эдийн засгийн форум гэж нэрлэж болохгүй гэж үзсэн байсан. Жилээс жилд хэдхэн хүн форумын зохион байгуулагчаар ажилладаг. Тодорхой хэдхэн илтгэгч үг хэлж, илтгэл тавьдаг гэсэн шүүмжлэл дагалддаг. Ямар ч гэсэн Монголын эдийн засгийн форум гэж нэрлэх нь зүйд үл нийцнэ гэх шүүмжлэл давамгайлсан.

- Улс орны эдийн засгийн форум гэж тогтмол уулзалддаг. Шүүмжлэл гарсан. Ялангуяа өмнөх эдийн засгийн форумаас ямар үр дүн гарсан бэ, үүнийгээ юуны өмнө дүгнэх ёстой гэсэн шүүмжлэл энэ удаа ч өрнөсөн

- Гол зүйл нь өмнө хийсэн чуулганаар ямар үр дүнд хүрсэн, юуг олж авсан, оносон гэдгийг хэзээ ч хэлэлцдэггүй?

- Тийм, хэзээ ч хэлэлцдэггүй гэж шүүмжилж байгаа. Форумд шүүмжлэлтэй хандах зүйл бол байсан. Жишээлбэл, оролцогчдын талаас орвол зохих хүмүүсийг хамруулж чадаагүй, дээр нь панел хэлэлцүүлгийн оролцогчид дангаараа яриад, зааланд байгаа хүмүүсийн оролцоог хангасангүй. Заалаа сонссонгүй гэх мэт шүүмж бас байсан. Энэ шүүмжлэлийн мөрөөр дараагийн форумыг зохион байгуулахдаа анхаарах хэрэгтэй. Алдаагаа дахиж давтахгүй байх асуудал бол маш чухал. Дүгэлтэндээ тулгуурлаад, бүтэн жилийн турш хийсэн ажлаа дараагийн форумд илтгээд явах юм бол ийм шүүмжлэл ахиад гарахгүй.

- Мэргэжлийнхээ хамтдаа чуулах нь чухал гэдгийг ойлгож байгаа.

- Тийм, яагаад гэхлээр, -Тулгамдсан асуудлаа хэлэлцэж ярилцаж байгаа нь чухал.

- Би форумд оролцоогүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбарын хүний хувьд ажигласан. Монгол хүнийг тус форумын үеэр тодорхойлсон нь байсан. Энэ тодорхойлолт өөрийн эрхгүй анхаарал татсан. Өнөөгийн монгол хүнийг, "нэгдүгээрт халамжинд , хоёрдугаарт өрсөлдөх чадваргүй" гэж дүгнэсэн нь ноцтой тодорхойлолт шиг санагдсан. 

- Форум дээр яригдсан. Монгол хүнийг тодорхойлдог цайлган, зочломтгой зэрэг шинж бий. Түүнээс гадна эдийн засагтай холбоод ярихаар аз жаргалгүй, өрсөлдөх чадваргүй, мөн ажлын байртай холбоотойгоор бизнес эрхлээд явах боломж багатай, бүр бизнес хийх ямар ч боломжгүй, хүнд гэсэн ийм тодорхойлолтууд гарсан. Нийгмийн хөгжил бол хүний хөгжилтэй салшгүй холбоотой. Нийгэм сайн хөгжиж байна гэвэл энэ тодорхойлогдоод байгаа индексүүд өндөр гарах ёстой. Гэтэл дэлхийн түвшинд хийгдэж байгаа судалгаанаас харахад энэ индексүүд нь манайх тогтмол маш бага, доогуур гарч байгаа нь үнэхээр анхаарал татсан.

- Бас нэг анхаарал татаж байсан зүйл юу вэ гэхээр тоо баримт тодорхой юм хэлдэг. Жишээ нь манай улсын эдийн засгийн орлого зарлагын төсөв нь Дархан-Уул аймгийн жишээгээр ярихад төсвийн 45 хувь нь халамжинд зориулагдсан байна. Энэ маш ноцтой асуудал гэж бодож байна?

- Маш ноцтой. Бүтээлч ард түмэн байхын оронд халамжлуулдаг ард түмэн байна гэдэг нь уруудаж мөхөхийн тод илрэл. Халамжинд хамрагдсанаар хүн аль болох бэлэнчилдэг. Өөрөө хийж бүтээх, санах, сэтгэх гэдэг тэмүүлэл нь байхгүй болдог. Сонирхуулаад хэлэхэд Манж улсын ноёрхолыг Хятад яаж ялсан бэ гэвэл -та ноён, эзэн та дээшээ морил, ид, уу, амар, бид таны өмнөөс хийчихье гэсээр байгаад мөхөөчихсөн гэж ярьдаг. Бид халамжлуулаад байх юм бол ийм л хувь заяа тосно. Халамж гүнзгийрч, хавтгайрвал, Монгол улсын хөгжлийг монголчууд бид биш өөр хэн нэгэн авч явах аюул нөмөрнө.

- Монголын хүн амын 51.9 хувь нь халамжинд байдаг гэсэн тоог энэ форумын үеэр дурдсан. Энэ нь халамжинд нийтээрээ ороод байгаа маш том үзүүлэлт. 

- Тийм. Халамжлуулаад байна гэдэг нь хүчгүй л болоод байна гэсэн үг. Төр засгаас хүүхдүүдээ, хөгшчүүлээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ халамжлах ёстой. Энэ бол халамж хүртэх ёстой эмзэг бүлэг мөн. Харин хөдөлмөрийн чадвартай бусад хүмүүсийг халамжлах учиргүй. Ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд баялаг бүтээж байгаа бүтээлч бүлгээ бодлогоор дэмжиж, урамшуулж байж улс орон хөгжиж дэвждэг. БНСУ-ын хөгжсөн жишээ нь, маш энгийн. Ажил хийсэн хүнийг үр дүнд нь тохируулж шагнадаг. Ажил хийгээгүй хүнд төрийн ямар ч халамж олгодоггүй. Тосгоноороо ажил хийлээ гэхэд, төгсгөлд нь нэмж мөнгө олгодог. Гэтэл манайх ядуу байх нь илүү ашигтай гэсэн нөхцөлийг төрөөс дэмжсэн. Тэгэхээр буруу бодлого явагдаад байна гэсэн үг.

- Та эдийн засгийн форум дээр эрх мэдэл бүхий хүмүүсийн шунал хүслийг хязгаарлах, хариуцлагын тогтолцоо бий болгох тухай санаа дэвшүүлсэн. Та үүнийгээ тодруулж хэлэхгүй юу?

- Энэ маш чухал юм. Монголын баялгийн хуваарилалт шударга бус. Улс төр, эдийн засаг тогтворгүй. Засгийн газрын амьдрах нас нь ердөө л 1,8 жил болсон. Энэ бүхнээс болоод эдийн засгийн хөгжил удааширсан. Улс төрийг тогтвортой байлгахын тулд улс төрчдийг хариуцлага үүрдэг болгох хэрэгтэй. Олон улсын туршлагад шуналыг дарах гэсэн ойлголт бий болсон байна. Гадны орны жишгээс харвал, улс төрчдийн шуналыг хуулиар л дардаг юм байна. Энгийн жишээ татахад, өв залгамжлалын хууль тодорхой зохицуулалт хийдэг юм байна. Герман, Япон зэрэг оронд өв залгамжлан хөрөнгө мөнгө өвлөж буй бол татвараа төлөөд авах жишээтэй. Зүгээр л бэлэглэлийг хориглодог. Тэгэснээрээ үр хүүхдэдээ хөрөнгө мөнгөө зүгээр нэг үлдээх гэсэн шунал хүслийг нь хязгаарлан дарж өгдөг. Нөгөө талаас, хүүхдүүд нь өмч хөрөнгийг нь үнэгүй авахгүй байх нөхцөлийг мөн хуулиар бүрдүүлж байдаг. Тухайлбал, Японд, компанийн эзэн нас барлаа гэхэд үр хүүхэд нь автоматаар өвлөж авах нөхцөл бүрддэггүй. Гол шалгуур нь тэр компанийн үйл ажиллагааг залгамжлан авч явж чадах тийм л хүнд шилжүүлдэг байна. Тиймээс үр хүүхдэдээ компаниа, өв хөрөнгөө өвлүүлэхийг хүсвэл, үр хүүхдийнхээ мэдлэг, боловсрол, чадвар, харьцаанд давхар анхаардаг энэ туршлагыг ч Монголд нэвтрүүлэхэд гэмгүй гэж бодогдсон.

- Үндэсний хөрөнгөтнүүд гэх асуудал Монголд дэлхийн жишгээс арай өөрөөр бий болж байна гэж хараад байгаа. Хөрөнгөтнүүдийг ингэхэд хэрхэн яаж ангилдаг вэ? Жишиг бий юу?

- Бий. Үндэслэл бүхий судалгаагаар гаргадаг. Тэрбумтнуудыг хэрхэн яаж тэрбумтан болсоныг ялгаж салгадаг. Уйгагүй хөдөлмөрөөрөө бизнес эрхлээд тэрбумтан болчихсон хүн байдаг. Өв залгамжилсан тэрбумтан. Улс төрд орсноор тэрбумтан болсон гэж ангилдаг. Ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийсэн тэрбумтанг бид шүтэх ёстой. Улс төрд ороод тэрбумтан болж байгаа нь дийлэнхдээ хээл хахууль авлигатай холбоотой.

- Эдийн засгийн зоригтой гэдэг үгийг зарим хүмүүс хэрэглээд байдаг. Саяхан хэвлэлээс “С.Баяр, Ч.Сайханбилэг хоёр шиг ийм зориг гаргах Ерөнхий сайд байхгүй. У.Хүрэлсүрх чадахгүй” гэсэн үг өгүүлбэр уншсан. Би хувьдаа эдийн засаг дээр зоригтой гэдэг үгийг эргэлзээтэйгээр хараад байдаг.

- Тийм шүү. Зоригтой гэж юу гэсэн үг вэ. Зоригтой шийдвэр гаргаж болно. Гэхдээ тэрийгээ үндэслэлтэй, судалгаатай маш олон талаас нь харж байж дараа нь шийдвэр гаргах хэрэгтэй. Жишээ нь, өөрийнхөө арьсыг хуулаад улсынхаа төлөө зүтгэх зоригтой хүн гэж ярьдаг. Гэхдээ тэр бол өөр. Улс орны хувь заяаг шийдэх шийдвэр гаргахдаа муйхраар зөвхөн зориг гаргаж шийдвэл аюултай. Улс оронд хохирол учруулах шийдвэр гаргах эрсдэлтэй.

- Би Оюутолгойн гэрээг тийм хохиролтой гэрээ гэж хараад байгаа?

- Ерөнхий сайд С.Баяр, Ч.Сайханбилэгийн тухайд, энэ хоёр л шийдвэр гаргаагүй бол Оюутолгой хөдлөхгүй байсан гэдэг ч юм уу мэдээллийг би олж харсан. Тэгэхээр энэ дээр бол зориг хэрэггүй. Тэр геологич, мэргэжлийн эдийн засагчид хүмүүс нь маш нарийн судалгаа хийж  байгаад гаргасан шийдвэрийг зоригтой шийдвэр гэхгүй үндэслэлтэй шийдвэр гэж хэлнэ. Энэ дээр зоригтой гэдэг үг зохицохгүй. Би хувьдаа Оюутолгойн гэрээг шинэчлэх, өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа. Оюутолгой төслийн нөөц байгаа, асар их хөрөнгө оруулалт ороод ирчихсэн учир харж зогсооно гэдэг бол худлаа байх. Ширээний ард суугаад судлаач нараа дуудаад олуулаа олон талаас нь ярьж судалж үзэж байгаад гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай.

- Би улсын эдийн засгийн асуудлыг нилээн хүндэвтэр байгаа гэж хараад байгаа. Эдийн засгийг энгийнээр яаж харж ойлгох вэ?

- Эдийн засгийг харахад нэг талаасаа их амархан. Институцын онол гэж байдаг. Монгол улс бол нэг айл гэж хүмүүс их ярьдаг. Дэлхий дээр олон айл зэрэгцээд оршиж байна. Манай хөрш айл бол Хятад, Орос гэж зүйрлэж ярихаар хүмүүс ойлгодог шиг эдийн засгийг ойлгоход улсын эдийн засаг бол томруулсан өрхийн эдийн засаг. Өрхийн эдийн засаг бол жижигрүүлсэн улсын эдийн засаг гэдэг тэр хандлага тэр зарчмаар хандахад амархан ойлгогдоно. Өрх дээр буулгаж, ярих юм бол эдийн засгийг ойлгоход хэцүү биш.

- Монголд дөрвөн хүний нэг нь ажил хийдэг гэсэн тооцоо байгаа юм байна?

- Хэдэн хүн хэдэн хүнийг тэжээж байна гэхээр ерөнхийдөө дүр зураг гарч ирдэг. Монголын дүр зураг бол 1.6 сая хүн гурван сая хүнээ тэжээх. Хүн амын пирамид дээр ажиллах чадвартай хүмүүс 20 наснаас эхлээд 60 хүртэл. Тэрнээс цаадах нь халамж шаардсан хүмүүс байдаг. Гэтэл манайд хөдөлмөрийн чадвартай 1.6 сая хүний тал хувь нь албан ёсоор ажил эрхлээд бусдыгаа тэжээж байна гэж үзэхэд бид нөөцөө дутуу ашиглаж байна гэдэг нь харагдаж байна.

- Ажиллах чадвартай 25-30 насны залуучууд Солонгос руу үйл олноороо явж байна. Энэ нь нүүрстэй адил баялаг бүтээгчдээ гадагшаа гаргаж байгаа хэрэг. Энэ эдийн засагт маш их хохиролтой байх?

- Тиймээ маш их хохиролтой. Олон орон албан ёсоор ажиллах хүчээ гаргадаг. Гэхдээ тэр хүмүүс миний олж харснаар хугацаатай, олсон орлогоосоо улсдаа татвар төлдөг. Манайх эргэх холбоотойгоор асуудлыг зохицуулахгүй хувь заяа нь шийдэг гэсэн байдал гаргах нь хохирол ихтэй.

- Би саяхан Л.Түдэв гуай Монгол улсын ерөнхийлөгчийн анхны сонгуульд өрсөлдөж байх үеийн материал олж харлаа. Л.Түдэв гуай “Өрх бүр үйлдвэрлэгч” гэсэн уриа гаргаж байсан байна.

- Бичил, жижиг, дунд бизнес гээд ангилдаг. Тэдгээрийн ангилал олон улсад бидэнтэй зүйрлэхийн аргагүй өөр. Бодлого нь их өөр байх ёстой. Том компаниуд жижиг дунд үйлдвэрүүдийг халамжлаад эргээд хамтран хөгжих бодлого явуулбал зөв замаараа явна. Тус тусдаа чаддаг юмаа хийж явж болно. Гэхдээ энэ хөгжлийн концепци биш.

- Өрхийн эдийн засаг, орлого, зардлын тухай иргэдэд ойлголт өгөх талаар Та сүүлийн жилүүдэд нэлээд чармайсан. 

- Эдийн засгийн эд эс нь өрх байдаг. Түүнийг нь бүрдүүлэгч нь гишүүд байдаг. Хоорондоо хүйн холбоотой байдаг. Тийм учраас иргэн баян бол улс баян, улс баян бол иргэн баян гэдэг хэлц  үг байдаг. Бүрдүүлэгч эд эс нь боловсролтой мөнгөө удирддаг орлого зарлагаа төлөвлөдөг, бүртгэдэг гэсэн ийм хүмүүжил, боловсролтой байх юм бол улсын эдийн засаг хөгжинө. 2015 онд хийсэн судалгаагаар өндөр хөгжил бүхий европын улс орны ард иргэдийн эдийн засгийн индекс нь хөгжлөөр дорой бусад улс орныхоос хоёр дахин өндөр байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр энэ үзүүлэлт юуг харуулаад байна вэ?гэхээр аль улс орны иргэдийн санхүүгийн боловсрол өндөр байна, тэр улсын хөгжил мөн өндөр байна гэсний илэрхийлэл юм. Тиймээс иргэдийн санхүүгийн мэдлэг улс орны хөгжилд маш нөлөөтэй. Монголын иргэдийн хувьд улсын төсөв, санхүүг үл тоомсорлодог том алдаа бий. Төсөв, санхүү хэлэлцэхээр улсынх гэж ойлгоод өөртөө хамааралгүй гэж гэж үздэг.

- Хэдэн жилийн тэртээ би Японы Засгийн газрын урилгаар Японд хэд хоног айлчилсан. Хөтөлбөрийн хүрээнд, дунд сургуулийн таван настай хүүхдүүдийн ангид зочилсон. Дөнгөж 5 настай балчир хүүхдүүд Японы өдөр тутмын сонин уншиж, ашиглан, хувьцааны үнэ ханшны тухай хэлэлцэхийг нь сонсоод гайхширсан. Нүдээрээ харж, чихээрээ сонсоод, багш гэдэг хүн ямар өндөрт үнэлэгдлэг юм бэ? улсаа хөгжүүлэх, хүнээ хөгжүүлэх бодлого ямар нарийн юм бэ гэж харж байлаа.

- Сая 2015 оноос эхлээд үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Ард түмэн олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр гэдэг хичээл орохоор болоод бидний хэдэн багш нар баг болж ажиллаад гадны багш нарын туршлагыг харж байхад сургуулийн өмнөх наснаас эхэлж байсан. Ерөнхий боловсролын сургуульд байхад нь мөнгөө яаж удирдах вэ гэдэг хувь хүн рүү нь чиглэсэн хичээл заагаагүй учраас амьдралд бэлтгэгдээгүй гардаг. Олсон орлогоо зохицуулж сурна гэдэг зүйл нь багаасаа тархинд нь сууж удирдлага болгосон тэр мэдлэгийг суулгаж өгдөг юм байна лээ. 2005 оноос хойш иргэдийн санхүүгийн бодлого чухал юм байна гэдэг тал руу сургалт хийгээд явж байгаа.

- Ингэхэд Та аль нэгэн улс төрийн намд харьяа хамааралтай байгаа юу?

- Үгүй. Аль нэг намд хамааралгүй.

- Манай эдийн засагчид хуваагдсан байна. Зарим нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тэдний нүүр царай болж байна. Нөгөө нэг хэсэг нь төр засагт байна. Гэтэл үлдсэн хэсэг нь бие даасан, судалгааны хамааралгүй хүмүүс байна гэж хараад байгаа. Тийм тал бий юу?

- Байгаа гэж харж байгаа. Эдийн засаг нь нэг мөртлөө хэд хэдэн төрлийн эдийн засагчид байгаад байгаа. Эдийн засгийн авч байгаа үр дүн нь өөр өөр гардаг. Аль өнцгөөсөө харж яриад байна уу гэдгээс хамаарна. Бодлогын хүү буурлаа гэхэд нэг үр дүн гарна. Аль өнцгөөсөө ярьж, тайлбарлах вэ? гэдэг нь эдийн засагчдыг хэдэн бүлэг болгож хуваагаад байгаа юм.

- Манай эдийн засагт их хор холбогдол учруулаад байгаа авлигалыг цэцэглүүлээд байгаа хаяглаад байгаа нь УИХ-д байна уу гэж хараад байна. УИХ-ын хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Оролцохгүй юм байхгүй юм. Нэмэхбаатар захирал " Супер Их Хурал" гэж цоллосон.

- Тийм, тэд үнэхээр мэдлэг боловсролтой байх ёстой. Аливаа асуудалд зөв сэтгэлийн голидролоор хандах ёстой. Хариуцлагатай байх ёстой.

- Дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах гаднаас орж ирж байгаа барааг хамгаалах гэдэг ч юм уу тийм татварын хуувь чухал гээд цементын татварыг 20 хувь нэмэгдүүлэх нь зөв гэж харж байгаа. Гэхдээ цементийн үйлдвэрийг хэн байгуулсан бэ гэхээр УИХ-ын гишүүд гаргасан. Тэд өөрсдийн барилгыг баригдахад ийм хууль гаргасан. Монголд энэ хэрэгтэй, гэхдээ хамгийн гол нь тэд өөрсдийнхөө үйлдвэрийг хамгаалаад байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа. Тэд уг нь бусдыг хамгаалах ёстой.

- Тийм. Яг ийм жишгээр хуультайгаа холбоотой салбарыг хамгаалах ёстой. Хариуцлагын тогтолцоотой байлгах ёстой.    

- Та бидний ярилцах цаг энэ хүрээд өндөрлөж байна. "Комментатор " нэвтрүүлэгт хүрэлцэн ирж эдийн засгийн асуудлаар санал бодлоо солилцсонд баярлалаа.

- Намайг урьж, миний бодлыг сонссонд маш их баярлаж байна. Бид хааяа чөлөөтэй ярилцах сонирхолтой байдаг. Энэ боломжийг гаргаж өгсөнд баярлалаа.

- Өнөөдрийн ярилцлагад дурдаад өнгөрсөн, иргэдийн эдийн засгийн мэдлэгийг сайжруулах талаар Тантай хамтран ажиллах саналыг тавья. 

- За тэгье баярлалаа.

- Таны ажилд амжилт хүсье

- Та нарт бас амжилт хүсье.    

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Та 2 чухал сэдвээр ярилцлаа.Өөрийн үзэл бодлыг хэлэхэд Монголын ард түмэн анх социалист нийгэм задран унахад зах зээлийн нийгэмд их урам зоригтой бадрангуй үзэл бодолтой орцгоосон.Хүн бүр л юм хийж амьдрах урам зоригтой байсан. Энэ үеэс л Төрд ,УИХ болон яам удирдах байгууллагуудад заль мэхтэй худалч хуурамч нөхдүүд сонгогдож Улс орноо биш амин хувийн ашгаа бодож дахин дахин сонгогдох зорилгоор ард түмнийг зориуд ядуу дорд байлгах ийм арчаагүй бодлогыг Төрийн бодлого болгож ард түмнийг ийм халамжинд байлгаж ирчихээд одоо болохоор Ард түмнээ арчаагүй халамжинд амьдардаг гэж доромжилж болохгүй. Ийм арчаагүй бодлого явуулж УИХ - д бүх насаараа суусан хулгайчууд өөрсдөө л баяжсанаас улс орноо хөгжүүлсэнгүй .Өөрсдөө бүх төрлийн хөнгөлөлттэй зээл тусламж хүртэнэ Ард түмэнд юу ч өгөхгүй .Жирийн бизнес эрхлэгч бид нарыг яаж шулж байсны гол баталгаа энэ олон Банкны өндөр барилгууд, жилдээ хэдэн арван тэрбумын ашиг олж байгаа тайлан топ- 100 компаниудад Банкууд байнга дээгүүр орж байгаа баримтууд нотолно. Ард түмэндээ хэзээч аятай тухтай бизнес эрхлэх нөхцлийг нь хангаж өгч байгаагүй Монголын Төр түүнд насаараа ард түмнээ хуурч зүтгэс 2018-06-10
Гэгээ гэрэл:Эдийн засгийн форумаар шинэ мэдлэг бодлого болсон байдлыг бус сэтгэгдэл юмуу бодлоо хэлэлцэж түмний мөнгө, цагийг дэмий үрж ирснээ болих хтэй 2018-07-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?