Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ХОВОР ШУВУУД ЗУСДАГ НУУРЫГ ХАМГААЛНА

2016-04-03  

Дорнод аймгийн Баяндун сумын Цагаан нуур, Хайрхан багийн нутагт орших Улаан хадны нууруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг орон нутгийн иргэд, Улз голын сав газрын захиргаанаас гаргажээ. Улз голын сав газарт олон улсад болон Монголд ховордсон Цэн тогоруу, Хошуу галуу, Азийн цууцаль, Зээрд шонхор зэрэг шувууд өндөглөн зусдаг тул зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай гэж үзсэн бөгөөд орон нутгийн удирдлагууд ч тэдний саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа аж. Энэ асуудлыг удахгүй шийдэх юм байна.

 

 

А. САЯН

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Heterhii oroitsoj shiidver gargah yumaa. 2016-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?