АРЬСАА НАРНААС ХАМГААЛАХ 10 АШИГТАЙ ЗӨВЛӨГӨӨ

2018-06-25  

Мэдээж арьсаа хамгаалах хамгийн энгийн арга бол нарны тос. Гэвч бидний ихэнх нь нарны тосыг төдийлөн чухалчилдаггүй. Эрчүүдийн зөвхөн 14%, эмэгтэйчүүдийн 30% нь л нарны тос тогтмол түрхдэг гэсэн сүүлийн үеийн судалгаа байдаг. Тэгэхээр энэ зуны турш арьсаа нарнаас хэрхэн хамгаалах тухай 10 зөвлөгөөг танд хүргэе.

ХЭРХЭН АРЬСАА НАРНААС ХАМГААЛАХ ВЭ?

  1. Хэдий бүрхэг байсан ч өдөр бүр нарны тос түрхэж хэвшээрэй.
  2. Ганц том дуслаар нарны тосоо нүүрэндээ түрхэхэд л хангалттай. Хэрэв та гадагш гарах гэж байгаа бол 15-30 минутын өмнө тосоо түрхээрэй. Мөн эмчилгээний зориулалттай уруул өнгөлөгч хэрэглэвэл сайн. Учир нь ийм төрлийн уруул өнгөлөгч нь хамгийн багадаа 30%-аас доошгүй нарнаас хамгаалах SPF-тэй байдаг юм шүү.
  3. Нарны тосоо 2 цаг тутамд түрхээрэй. Усанд сэлэх болон халуунд хөлөрч байвал цаг тутамд нарнаас хамгаалах тосоо түрхэх хэрэгтэй.
  4. Зарим нарны тос арьс түлэгдэхээс хамгаалах боловч арьсны хорт хавдар үүсэхээс хамгаалж чадахгүй. Иймээс нарны цацрагийн урт, богино долгионоос хамгаалсан нарны тос сонгож аваарай. Мөн таны сонгож авсан нарны тос усны хамгаалалттай бөгөөд хамгийн багадаа 30 SPF-тэй байх хэрэгтэй шүү.
  5. Зургаан сараас доош настай хүүхэд нарны шууд тусгалаас хол байсан ч нарны тос заавал түрхэх хэрэгтэй байдаг шүү.
  6. 10:00 – 16:00 цагийн хооронд нар хамгийн хүчтэй төөнөдөг. Хэрэв таны сүүдэр богинохон тусч байвал нар маш хүчтэй төөнөж байна гэсэн үг юм. Тиймээс яг энэ үед аль болох сүүдэр бараадсан дээр болов уу.
  7. Болж өгвөл ханцуйтай цамц болон өмд өмсч байгаарай. Хар хувцас нарны илчийг илүү өөртөө татдаг учир зуны халуун өдрүүдэд цагаан хувцас илүү тохиромжтой. Мөн нарнаас хамгаалах тусгай материалаар хийгдсэн хувцас ч өмсөж болох юм.
  8. Хэт ягаан туяаны 99-100% хамгаалалттай нарны шил нь нүд болон нүдний эргэн тойрны арьсыг маш сайн хамгаалж өгдөг. Нэмж хэлэхэд нартай өдөр малгай өмсч нүүр болон хүзүү хэсгээ нарны хурц туяанаас хамгаалж байгаарай.
  9. Далайн эрэг болон элсэн цөлд нар хурц тусдаг учир арьс түлэгдэх аюултайг анхаараарай.
  10. Хэрэв та антибиотик, үрэвсэл намдаах, мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэдэг бол эдгээр эмний химийн найрлагад хүний арьсыг нарнаас хэт мэдрэг болгох бодис байдгийг анхаараарай.

Эх сурвалж:  Cancer.net

Орчуулсан: Н.Саруултуяа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?