АНГЛИ ХЭЛИЙГ БИЕ ДААН СУРАХ 5 ХЯЛБАР АРГА

2018-06-26  

Ихэнхи хүмүүс англи хэлийг бие даан сурах нь бараг л боломжгүй зүйл мэтээр ойлгодог. Тэгвэл энэ нь харин ч боломжтой юм. Таны эргэн тойронд англи хэл сурахад тань туслах хүн байхгүй байсан ч унших, бичих, ярих болон сонсох ур чадвараа хөгжүүлж болох хэд хэдэн арга бий гэвэл итгэх үү?

Австралийн англи хэлний багш Virgin Lang – ийн хэрхэн бие даан Англи хэл сурах талаар зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

  1. ГЭРИЙНХЭЭ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ НААДАГ ЦААС НААХ!

Англи хэлний дүрэм, үгсийн санг цээжлэх нь хэл сурах үйл явцын салшгүй хэсэг билээ. Зүгээр л цээжлээд байх нь уйтгартай бас залхмаар санагдах үе ч бий. Тэгвэл Virgin Lang нэгэн ухаалаг санаа олж чадсан байна.

Хэрэв чи сандал гэдэг үг цээжлэх ёстой байвал жижигхэн наадаг цаасан дээрээ chair (сандал) гэж бичээд наагаарай. Энэ нь хурдан цээжлэхэд чинь туслах болно.

Мөн англи хэлний зарим чухал дүрмийг цээжлэхэд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл бидний хамгийн их цагаа өнгөрөөдөг угаалгын өрөө болон унтлаганы өрөөндөө цаасаа наагаарай. Энэ нь нэг талаараа шинэ зүйл мэдэж авч байгаа болов ч нөгөөтэйгүүр мэдсэн зүйлээ ахин дахин давтаж байдаг давуу талтай юм шүү.

  1. БЛОГ ХӨТӨЛ!

Цахим ертөнцөд энгийн бөгөөд чөлөөт маягаар блог хөтлөх нь бичгийн чадварыг чинь хөгжүүлэх болно.

Жижиг зүйлээс ч блогоо эхлүүлж болно шүү дээ. Ямар нэгэн зургийн тайлбарыг англи хэл дээр бичин нийтэлж болох л юм. Мөн бусдыг эерэг зүйл рүү уриалсан жижиг хэмжээний текст ч оруулж болно шүү.

  1. УТСАА АНГЛИ ТОХИРГООТОЙ БОЛГО!

Бид бүгд л утас болон лабтоп ашигладаг. Өөрийн ашигладаг электрон төхөөрөмжүүдээ англи хэл дээр тохируулвал хурдан бөгөөд хялбар аргаар англи хэл сурах боломжийг өгч байгаа юм.

  1. ӨӨРИЙН СОНИРХСОН ЗҮЙЛЭЭ УНШ!

Унших чадвар маш чухал. Хэрэв чи англиар сайн уншиж ойлгодог бол энэ нь бичгийн чадварт сайнаар нөлөөлдөг юм. Өөрийн сонирхсон ном, сэтгүүлээ уншиж байхад чинь шинэ үг гарч ирж л таарна. Мэдэхгүй үгээ тодруулж байгаад цаасан толь бичгээс хайж олоорой. Ингэж мэдсэн шинэ үг ихэнхдээ ой санамжинд аль хэдийн орчихсон байдаг.

  1. ТОВЧ ТЭМДЭГЛЭЛ ХИЙ!

Шинээр мэдэж авсан мэдээллээрээ яагаад товч тэмдэглэл хийж болохгүй гэж. Үзсэн кино, мэдээнийхээ талаар хураангуйлсан тэмдэглэл хийвэл англи хэлний чадвар чинь маш сайн дээшлэх болно. Дашрамд хэлэхэд мэдэж авсан зүйлсээ дүгнэж хураангуйлал хийх нь гайхалтай чадвар юм шүү.

Эх сурвалж:  www.abc.net.au

 

ОРЧУУЛСАН: Н.САРУУЛТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?