Солонгост залууст зориулсан олон худалдаа үйлчилгээний цэгүүд байдаг. Үйлчлүүлэгчиддээ дээдэлдэг тус улсын хувьд, үйлчилгээний газрууд бие биенээсээ ялгарахын тулд янз бүрийн үйлчилгээг нэвтрүүлэг. Сүүлийн үед залуусын тэр дундаа хосуудын очих дуртай газрын нэгээр комик буюу зурагт номын сан оржээ. Үнийн хувьд 1 цаг үйлчлүүлбэл 2400 вон дахиад нэг цаг нэмэгдвэл уух зүйлс ороод 6000 вон гэхчлэн үнэ ханштай байдаг ажээ. Тус зурагт номын сангууд нь уншигчиддаа зориулан амрах өрөө бүхий тасалгаатайгаас гадна, ном уншингаа унтаж ч бас болдог гэнэ. Сонирхолтой л юм.
Ц. БАТТУЯА