Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

“ИХ ТЭНГЭР” РОТАРАКТ КЛУБЫН ЗАЛУУС ЗУДТАЙ БАЙГАА АЙМГУУДАД ХҮРЧ АЖИЛЛАА

2016-04-03  

Энэ жил Монголын улсын хэмжээнд их хэмжээний хур тунадас унаж хөдөө орон нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч аюултай хэмжээнд хүрсэн. Энэ байдал үргэлжлэн хавартай золгож байгаа малчдыг хувьд нэлээд хүндхэн даваа болоод байна.  Малчдын хувьд хүн бүл цөөнтэй байгаа мөн мал ид төллөж байгаа энэ үед дулаан нэмнээ хучлага зайлшгүй шаардлагатай байдаг. Ийм үед “Их тэнгэр” Ротаракт клубын залуус “Зуд” нэртэй ээлжит төслөөрөө хүмүүсийн хэрэглэдэггүй хуучирч муудсан хувцас, даавуу, материалаар малын нэмнээ хийж хөдөөгийн малчдад тусалж байна. Тэд хийсэн нэмнээгээ Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нөхцөл байдал хүнд байгаа сумдын малчдад нийт 24 айл өрхөд 480 гаруй нэмнээ тараажээ.

Одоогийн байдлаар тэд дараах сумдын малчдад туслаад байна. Тухайлбал : 

Хэнтий аймаг Дархан сум 1-р баг Д.Эрхбаяр

Хэнтий аймаг Баянмөнх сум 2-р баг Л.Хасбаатар

Хэнтий аймаг Дархан сум 2-р баг С.Оюунбаяр

Хэнтий аймаг Галшар сум Жаргалант баг М.Болдбаатар гэх 4 айлд нэмнээ нь хүрээд байна.

Мөн тэдний ажилд туслалцаа үзүүлж байгаа бүх албан байгууллага, хувь хүмүүст баярласан талархсанаа илэрхийлэн дамжуулсныг уламжилж байна.

Төслийн хамтрагчид, дэмжлэг туслалцаа үзүүлсэн байгууллагууд:

Каритас Чех Репаблик ОУБ

Blue Sky”зочид буудал

Хэнтий аймгийн ОБЕГ-ын албан хаагчид

Бусад Ротаракт клубүүд, хувь хүн, албан байгууллагууд

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
СҮМБЭЭ:ИЙМ ЗАЛУУС ОЛОН БОЛООСОЙ. 2016-04-03
kio:mundag zaluus bnashuu , caashdih n ajild ondor amjilt husiye 2016-04-03
Zochin:Zaluus sn bna shuuu 2016-04-03
Gegeenee:yostoi mundag zaluus bn shuu 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?