ЧЭЖҮД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ АНХААРААРАЙ

2016-04-04  

БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн визгүй зорчдог. Сүүлийн үед Монгол Улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачдын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй буцах тохиолдол ихэсчээ. Учир нь тухайн иргэн өмнө БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн болон захиргааны гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан зэрэгтэй холбоотой аж. Мөн зочдын буцах онгоцны тасалбар, зочид буудлын захиалгын баталгаа, биедээ авч яваа бэлэн мөнгөтэй эсэх зэргийг харгалзан, тус улсын цагаачлалын албанаас ярилцлага хийсний үндсэн дээр хил нэвтрүүлэх эсэх, шийдвэрийг гаргадаг байна. Тиймээс иргэд Чэжү хот рүү аялахаар төлөвлөж байгаа бол аяллын зорилгоо нотлох бичиг баримтаа сайтар бүрдүүлэхийг Гадаад хэргийн яамнаас анхааруулж байна.

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:хаа явсан газраа асуудал тарьж явах юм даа манай монголчууд.Иргэдээ ч анхаардаггүй төр засагтай хүмүүс шүү бид. 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?