ОЙРЫН ӨДРҮҮДЭД УСАРХАГ БОРООТОЙ ТУЛ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2018-07-16  

 

Наадмаас хойш хэд хоног бороо үргэлжлэн орж байна. Голууд эргээ давж, хуурай сайр, уулын уруй газраар үер их бууж байгаа бөгөөд цаашид ч усархаг бороо орох төлөвтэй байгаа аж. Тиймээс  голын эрэг дагуу зуншиж байгаа малчид, тариаланчдыг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай, хангайн нуруунаас эхтэй Богд Чигэстэй болон Орхон гол Сэлэнгэ мөрний усны түвшин 20-45 см нэмэгдсэн байна. Мөн Онон, Хэрлэн голын 20-65 см даван үерлэжээ. Баян-Өлгий аймагт үер бууж, 175 айлын хашаа сүйдсэн бол өнөөдөр Дархан явах замд үер бууж, автомашин зорчих боломжгүй болсон байна.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:Davhar lift 2019-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?