Наадмаас хойш хэд хоног бороо үргэлжлэн орж байна. Голууд эргээ давж, хуурай сайр, уулын уруй газраар үер их бууж байгаа бөгөөд цаашид ч усархаг бороо орох төлөвтэй байгаа аж. Тиймээс голын эрэг дагуу зуншиж байгаа малчид, тариаланчдыг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай, хангайн нуруунаас эхтэй Богд Чигэстэй болон Орхон гол Сэлэнгэ мөрний усны түвшин 20-45 см нэмэгдсэн байна. Мөн Онон, Хэрлэн голын 20-65 см даван үерлэжээ. Баян-Өлгий аймагт үер бууж, 175 айлын хашаа сүйдсэн бол өнөөдөр Дархан явах замд үер бууж, автомашин зорчих боломжгүй болсон байна.