ЗАСГИЙН ГАЗАР 100 МЯНГА, ИХ АВАРГА Д.ДАГВАДОРЖ 10 МЯНГАН ДОЛЛАР ХАНДИВЛАЖЭЭ

2018-07-18  

Японы баруун нутагт их хэмжээний бороо орж, үер буусны улмаас 210 хүн амиа алдаж, 22 хүн сураггүй болоод байгаа юм. Ням гарагийн оройны байдлаар 4800 орчим хүн 14 муж дахь нүүлгэн шилжүүлэх байруудад хуваагдан орогнож байгаа бөгөөд 162 мянган айл өрх ундны болон хэрэглээний усгүй хэвээр байна гэж Японы Эрүүл мэндийн яам мэдэгдээд байна.

Энэ асуудалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хамгийн түрүүнд анхаарал хандуулж,  Япончуудад туслах хандивын аяныг эхлүүлсэн юм. 

10 мянган ам.доллараар энэхүү аянаа эхлүүлсэн бөгөөд одоогоор иргэд сайн дураар хандивлахаар “ДАЛАЙД ДУСАЛ” хэмээх Фэйсбүүк групп нээсэн юм.  

 

Хандивийг энэ сарын 20 хүртэл хүлээн авах юм байна. Харин манай улсын Засгийн газрын зүгээс 100 мянган доллар хандивласан билээ. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?