ТУРК УЛС ЦАГААЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

2016-04-04  

Европын холбоо болон Турк улсын хооронд байгуулагдсан гэрээ хэлэлцээр өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байна. Гэрээний заалтын дагуу Турк улс хэдэн мянгаар тоологдох цагаачийг эх нутагтаа хүлээн авна. Турк улсын хувьд бэлтгэлээ базааж, дүрвэгсдийн хуарангуудыг зохион байгуулан майхан, хоол унд, эм тариа гээд шаардлагатай бүхнийг базаажээ.

Европын холбоо болон Туркийн хооронд байгуулагдсан гэрээний үүргээр цагаач, дүрвэгсэд тодорхой маршрутын дагуу зорчин Европт хүрэх юм. Үүнээс өмнө цагаач иргэд өөрсдийн шийдвэрийн дагуу аль улсаар дамжин, ямар тээврийн хэрэгслээр зорчин Европт хүрэхээ шийддэг байсан бөгөөд зам зуураа хүний наймааны золиос болох, амь насаа алдах зэрэг олон эрсдэлтэй тулгарч байв. Тэгвэл энэ явдал эцэс болно гэдгийг Европын холбоо мэдэгдээд байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
bal:hoorhii durwe****d 2016-04-04
asd:egse 2016-04-04
ss:gse 2016-04-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?