Дархан-Уул аймаг дугуйн зам төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төсөлд 640 сая төгрөг зарцуулахаар ИТХ-аас баталсан байна. Шинэ хуучин Дарханыг холбосон, явган хүний 14 км зам дагуу дугуйн зам тавих бөгөөд хажуугаар нь 80 сая төгрөгөөр мод тарьж, гарц гэрлэн дохио хийхээр төлөвлөжээ. Дугуйн зам ирэх зун ашиглалтад орох юм байна. Түүнчлэн Дархан сумын XIII багийн нутаг дэвсгэрт автомашингүй гудамж бий болгох ажлыг эхлүүлжээ. Уг ажлыг БНХАУ-ын “Нари групп” ТӨХК хөрөнгө оруулан, хамтарч ажиллахаар болсон байна. Автомашингүй гудамжинд явган хүний зам, дугуйн зам тавьж, ногоон байгууламж бий болгохоос гадна бүх төрлийн худалдаа үйлчилгээний төвлөрсөн цэг байх гэнэ.
А.САЯН