Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

ТИЙЗНИЙ ҮНИЙГ 40 ХУВЬ ХЯМДРУУЛНА

2016-04-08  

“Аэро Монголиа” компани хамтран баруун аймгууд руу нислэг хийхээр болсон. Тэгвэл компаниуд тасалбарынхаа үнийг хямдруулах, үйлчилгээгээ сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ. “Аэро Монголиа” компани өөрийнхөө онгоцнуудыг Ховдод байрлуулна. Ингээд “МИАТ компанийн нэр дээр Ирландын “СГГ Aerospace” компаниас түрээсэлж буй “Боинг”-оор зорчигчдоо Улаанбаатараас Ховдод хүргэж, “Фоккер 50” онгоцонд шилжүүлэн суулгаж, Баян-Өлгий, Завханд хүргэхээр төлөвлөжээ. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотоос Говь-Алтай, Завхан руу онгоц нисгэх юм байна. Ингэснээр тийзний үнээ одоогийнхоос 40 хувиар хямдруулах боломж бүрдэж байгаа аж. Одоогийн байдлаар Завхан руу “Хүннү эйр” компани “Фоккер 50” онгоцоор нэг зорчигчийг 129-287 мянган төгрөгөөр тээвэрлэж байгаа юм. Дээрх нислэгээ дөрөвдүгээр сарын 15-ны дотор эхлэх юм байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Отгоноо:Эдийн засгийн хямрал болсын байна дөө 2016-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?