ПУТИНЫГ ИРГЭДИЙН 82% ДЭМЖСЭН ХЭВЭЭР

2016-04-08  

Оросын иргэдийн амьдрал муудаж байгаа. Манайхан Орос руу явах тоолондоо үүнийг нь анзаардаг. Хэвлэл унших шаардлага ч байхгүй. Эдийн засгийн хоригоос үүдэлтэй гэдгийг ард иргэд нь мэдэж байгаа. Худалдан авах чадвар нь доошилж байгаа ч, өөрийн орны удирдагч Путиныг буруутгахыг огт хүсэхгүй байна, оросууд.

Харин ч эсрэгээр, судалгааны дүн өссөөр байна. Путинг оффшор дансандаа 2 тэрбум ам.доллартай гэж бичээд ч, түүний тухай хамгийн баян хүн гэсэн ойлголт төрүүлэх УСК хийгээд ч оросын ард түмний санаа сэтгэлийг Өрнөд болон америкчууд эргүүлж чадаагүй хэвээр. Оросын ард түмэн Путиныг өөрсдийнхөө хамгаалагч, Орос үндэстнийг өмгөөлөн хамгаалагч гэж үзэж буй учраас хэрэглээгээ бага зэрэг татахаас огт татгалзахгүй байгаа ажээ. Хоригоос үүдэлтэй, Путины явуулж буй бодлого, улс орныхоо батлан хамгаалах салбарыг хүчирхэгжүүлэх, зэвсэгт хүчиндээ анхаарах болсныг нь ард иргэд дэмжиж байна. 

Сүүлийн 2-хон жилд Оросын арми маш их хүчирхэгжлээ гэж НАТО-гийн удирдагч Обамад илтгэсэн байна. Оросын явган цэрэг маш хүчирхэг, дээр нь дундад тусгалын пуужин сайтай, манёвр хийх чадвартай гэдгийг Америкийн цэргийн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Ард түмний амьдралын түвшин доошилсон ч, удирдагч нь эх орноо, улс үндэстнээ гэх сэтгэлтэй байх нь илүү чухал гэдгийг зовлон үзсэн ард түмнээс өөр хэн ойлгох билээ?

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hulan:puten shig udirdagch mngold turuusei gj zalbirah mini 2016-04-08
zochin:uls ornoos aihgvi zuvhun uurin hucheer yavna gej eniig l heleh bh daa 2016-04-08
zochin:uls ornoos aihgvi zuvhun uurin hucheer yavna gej eniig l heleh bh daa 2016-04-08
irgen :Hool huns manaihaas 50% hyamd ****tahuun 900 togrog 2016-04-08
зочин:mundag yerunhiilugch blhoor heseghen zuurin yum gdgiig mdeed l tgj bgn ard irdeg n mnai mongoliin yerunhiilugch shg uuriigu l tordood bn gj yu bhu 2016-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?