Б.ОЮУТБОЛД: ДҮҮРЭГ ДЭЭР ИРДЭГ ДУУДЛАГЫН 80 ХУВЬ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ

2018-10-19  

БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтсийн дарга, хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа.

Гэр бүлийн хүчирхийллийн хүрээнд бие биеийнхээ амь нас, эрүүл мэндэд халдах асуудал хэр гарч байна вэ?

-Нийслэлийн дүүргүүдэд өдөрт дунджаар 100-гаад дуудлагууд ирдэг. Үүний дийлэнх буюу 70-80 хувь нь гэр бүл, ахуйн хүрээнд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж бусдын эрх чөлөөнд халдсан асуудал, мөн бар цэнгээний газруудад бусдын эрх чөлөөнд халдсан хэргүүд байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас бусдын амь насыг хохироосон, гэр бүлийн гишүүнийхээ амь насыг хохироосон, гадны хүмүүсийн амь насыг хохироосон жишээнүүд нэлээд бий. Энэ нь шүүхээр шийдэгдэж байгаа.

Бар цэнгээний газраар үйлчлүүлсэн хүмүүс хоорондоо харилцан нэгнийхээ бие эрхтэнд халдах асуудлууд байна. Тухайлбал өчигдөр буюу 2018 оны 10 сарын 17-ны өдөр БЗД-ийн 8-р хороо X Apartment гэдэг орон сууцны хороололд 3 иргэн ахуйн хүрээнд архидан согтуурч, хоорондоо харилцан зодолдож маргалдсаны улмаас лифтний хонгил хэсэгрүү нэгнийнээ түлхэн унагаж, нэг этгээд ихээхэн хэмжээний бэртэл авч, гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна. Энэ бол ерөөсөө архидан согтуурсан, харилцан хоорондоо маргалдсан, гэмт хэргийн хор хөнөөл уршгийг мэдэхгүйгээс болж хүний алтан амь эрсдэх, эрүүл мэндээ хохироох ноцтой асуудал.

Эдгээр асуудтай тэмцэхэд ганц цагдаагийн байгууллага тэмцэж, мэдэж, шалгах биш иргэд өөрсдөө ухамсарлаж ойлгох, тухайн оршин суугчил хөршүүд бас онцгой анхаарах нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Ер нь хүний халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэнд эргэж нөхөгдөшгүйгээр хохирох, амь нас хохирох зэрэг томоохон хүнд хор уршиг учирдаг учраас энэ асуудал дээр цагдаагийн байгууллага төдийгүй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, мөн төр засгаас онцгой анхаарч ажиллаж байгаа юм.

Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай, нилээн том газар нутагтай, гэмт хэргийн гаралт, зам тээврийн осол гээд ноцтой баримтаараа хамгийн өндөрт байдаг. Энэ тал дээр Баянзүрх дүүргийн 1,2,3-р хэлтэс урьдчилан сэргийлэх чиглэлээр яг ямар ажил хийж байна?

Улсын хэмжээнд төдийгүй нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд Баянзүрх дүүргийн 1,2,3-р хэлтсийн хариуцсан нийт 19 хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэлээдгүй бүртгэгддэг. Энэ нь нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын суурьшилтай холбоотой. Энэ асуудалд дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл онцгой анхаарч, бүртгэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар нилээдгүй их ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гэр хорооллын гудамж хэсгүүдэд СӨХ болон, хөршийн холбоо төдийлөн сайн ажилладаггүй газруудад, хөршийн холбоог сайжруулах, гэрэлжүүлэлт, камержуулалтын асуудлыг сайжруулах чиглэлээр ажил арга хэмжээнүүдийг явуулж байна. Энэ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төдийгүй, нэгэнт үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхэд нилээн чухал ач холбогдолтой ажил арга хэмжээ болж байгаа юм. Мөн хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулан, хамтран ажиллаж эхэлснээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

БЗД-т томоохон худалдааны төвүүд болох Нарантуул, Цайз, авто машины худалдааны төвүүд, дээрээс нь мод зардаг захууд ихтэй. Захуудтай холбоотой гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулин дээр “Иргэн, аж ахуй нэгж байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дээр идэвхи санаачилга гаргах” гэсэн заалт байдаг. Худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүд бидэнтэй хамтарч сайн ажиллаж байгаа. Үнэхээр тухайн орчинд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа, хулгайн эд зүйл зарж борлуулах гэж байгаа талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагат цаг алдалгүй мэдээллэж байна. Мөн аж ахуй нэгжүүдийг камержуулах асуудал хийгдсэн нь чухал ач холбогдолтой ажил болж байна.

Зам тээврийн осол БЗД-ын хэмжээнд 2017 онд 7200 бүртгэгдсэн гэж байсан. Та бүхэн замын цагдаатайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Цагдаагийн байгууллагаас "илрүүл шийд, оргодол шийдвэрлэ" гэсэн нэгдсэн арга хэмжээг 2018 оны 9 сараас 12 сарын 1-ний өдөр хүртэл явуулж байна. Тэгэхээр сүүлийн үед хулгайлах төрлийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байна гэж ярьж байгаа. Хулгайлах төрлийн гэмт хэрэг бүртгэгдээд, илрүүлэхэд бол тухайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хулгайлсан эд зүйлсээ тээврийн хэрэгслээр зөөх асуудал нилээдгүй байдаг. Тэгэхээр энэ асуудал дээр манай замын цагдаагийн алба, тээврийн цагдаагийн алба онцгой анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд нуугдмал хулгайн гэмт хэргийг илрүүлэх, эд зүйлсийг халуун мөрөөр нь илрүүлэх зэрэг ашиг тустай. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэл дээр замын цагдаагийн албан хаагч нар байнгын эмзэг цэгүүд дээр бас эргүүл шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?