Л.ЗОЛЖАРГАЛ: ХУРЛЫН ТАНХИМД ХОГОО ХАЯЛАА ГЭЖ ШҮҮМЖЛЭЛ БИЧСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ШҮҮХЭД ДУУДАГДСАН

2018-10-31  

2018 оныг МУ-ын ЗГ-аас хариуцлагын жил болгон зарласан. Хаа хаанаа хариуцлага ярьсан “том” хүмүүс байх ч яг цаг дээрээ тулвал хариуцлагаа ухамсарладаг, биелүүлдэг төрийн түшээ хэр байдаг вэ. Шаардлага тавихад биелүүлдэггүй дарга нарыг шүүмжилснээсээ болж шүүхийн хаалга татсан энгийн нэг иргэнтэй бид ярилцлаа.

Хурлын танхимд хогоо хаялаа гэж шүүмжилснийхээ төлөө шүүхэд дуудагдсан гэсэн. Энэ үнэн үү. Асуудал яг яаж үүссэн юм бэ?

Аймгийн ЗДТГ, Төрийн албаны салбар зөвлөлөөс аймгийн 15 сумдын 350 орчим төрийн удирдах албан хаагчдад зориулсан “ Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага” нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр аймгийн ТХДЖТ-т зохион байгуулсан юм. Миний хувьд тухайн арга хэмжээг сайшааж харж байсан.  Гэтэл маргааш ньТХДЖТ-ын менежер өөрийн цахим хаягаасаа“Төрийн албан хаагчид минь ээ хариуцлагатай, ухамсартай байгаач ээ төрийн удирдах албаны хүмүүс байж хогоо хогийн савандаа хийж болоогүй юм уу” гэсэн агуулга бүхий зурагтай пост оруулсан байсныг би олж уншсан юм.

Бусдад үлгэр дуурайлал үзүүлэх ёстой байгууллагын удирдах түвшний хүмүүс ийм ёс зүйгүй, ухамсаргүй байхад хэн тэднийг дагах билээ гэж бодон хандлагыг нь өөрчлөх зорилгоор “Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага нэгдсэн зөвлөгөөн” /байгууллагуудын удирдлагуудад хийсэн сургалт/ нээх сайхан эхлээд л ингээд дуусчих гэж” Сахилга, хариуцлага, ухамсар, үр дүн...гэсэн постыг оруулсан юм. Ер нь зөвлөгөөний нэрээс нь харсан ч, уг сургалтанд суусан хүмүүсийг харсан ч хогоо хогийн саванд хийчих хэмжээний хүмүүс хамрагдсан гэж ойлгосон. Гэтэл бодит байдалд ямар байсныг олон нийтэд мэдээлснийг бид бүхэн олж харсан шүү дээ. Миний хувьд масс хамруулсан олон нийтийн ажил зохион байгуулахад ямар хэмжээний хөдөлмөр, цаг зав, дээр нь хөрөнгө мөнгө зардгийг мэднэ. Тэрч утгаараа зөвлөгөөний үр дүнд шүүмжлэлтэй хандсан нь үнээн.

Анх пост оруулсан охиныг нь дарамталсан гээд байсан, энэ үнэн үү?

Маргааш нь буюу 2018 оны 05 дугаар сарын 05-ны өглөө цахим хуудсаар “Засаг дарга пост оруулсан охиныг дуудсан байна, төрийн албаны нэр хүнд, зөвлөгөөний нэр хүндийг унагалаа, төрийн албанд ажиллах ёс зүйгүй хэмээн дарамталж, шүүхдэнэ гэж загнасан” гэж  бичигдсэн байсныг олж уншсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх,тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөө баталгааг хуульчилж өгсөн байхад пост оруулсан охиныг ажил, албан тушаалаараа далайлгаж  эрхэнд нь халдаж байгаад эмзэглэл төрсөн юм. ТХДЖТ-ын менежер охиныг аймгийн ЗДТГ-ын дарга Ц. Эрдэнэсүрэн Засаг даргын өрөөний суурин утаснаас Засаг даргын өрөөнд дуудсан, загнаж шүүхдэнэ гэж хэлсэн зэрэг нь менежер охины мэдүүлгээс тодорхой харагддаг л даа.

Та тэр охиныг өмөөрч пост оруулснаасаа болоод л шүүхийн хаалга татав уу?

Өмгөөлөх ч юу байхав. Үнэн зүйл бичсэнийхээ төлөө Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд үзлээ илэрхийлж чадахгүй, хэн дуртай даргаараа хаалгаад сууж болохгүй  биздээ. Тэр ч утгаараа “Нийгмийн хандлагыг эерэгээр өөрчлөх гэж пост оруулсан охиныг Засаг дарга өрөөндөө дуудан, оруулсан постыг нь устгуулан шүүхдэнэ гэсэн байна. Бид чинь ер нь ямар нийгэмд амьдраад байна вэ? Ажил хийхэд шүүмж байж л байдаг, Хийсэн ажил нь үр дүнгээ өгөхгүй бол шүүмжлэх эрх нь бидэнд байгаа. Шүүхдээ шүүхд” гэсэн коммент оруулсан юм.

Тус хогийг хэн нэгэн гаднаас оруулж ирээгүй, заалнаас гарсан хог гэдгийг театрын камерын бичлэгээс, менежер охиныг аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн Засаг даргын өрөөнд дуудсан, төрийн албан хаагч хүн байж ямар ёс зүйгүй юм бэ,, гэж загнаж шүүхдэнэ гэж загнасан зэрэг нь гэрчийн мэдүүлгээс тодорхой харагдаж байхад буруутгахаас буруутгаж байгаа юм шиг асуудлыг хүндрүүлж цагдаа, шүүхээр далайлгаж үр хүүхэдтэйгээ саатах тодорхой цаг хугацааг минь хуваалцсанд миний бие гомдолтой байдаг юмаа. Хүн чинь сэтгэлийн амьтан шүү дээ.

Засаг даргынхаа нэр хүндэд халдсан утгатай бичвэр байсан юм уу?

Миний коммент ямар нэгэн улс төрийн шинж агуулаагүй, хэн нэгний хувийн болон ажил хэргийн нэр хүнд тэр тусмаа аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн нэр хүндэд халдан гутаан доромжлох ямар ч санаа, зорилго огт агуулаагүй. Иргэн хүнийхээ хувьд хүний эрхийг хаан боомилж байгаад сэтгэл зовнисон сэтгэгдэл л байсан юм. Гэтэл аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэ ёс зүйгүй  үйлдэл гаргасан удирдлагууддаа хариуцлагын талаар нэг ч үг дуугарч, шийдэл гаргаагүй байж тус асуудлыг өөр дээрээ хандуулж, улс төржүүлж, өөрийн нэр хүндэд халдсан мэтээр гомдол гаргаж зөрчлийн хэрэг үүсгэн шалгуулж, асуудлыг өөрийн талд шийдүүлэх бүх боломжит нөхцлийг эрж байсан нь орон нутаг удирдаад явж байгаа хүний хувьд арай л ахархан бодолтой хүн юмуу гэж бодогдоход хүргэсэнээ нуухгүй ээ. Манай аймагт түүнээс илүү санаагаа чилээх олон асуудлууд бий шүү дээ.

Анх хэн нь шүүхэд хандсан юм бэ?

Миний хувьд цагдаа, шүүхээр 2 сар гаруй хугацаанд явна гэдэг ямар их сэтгэл зүй хийгээд ажил амьдралын тодорхой цаг билээдээ. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хуулийн хугацаандаа зөрчлийн хэрэгт холбогдолтой баримт цуглуулж, гэрчүүдээс тайлбар аван 2018 оны 05 дугаар сарын 24 ний өдөр 0014017 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан юм. Тус шийтгэлийг оногдуулахдаа учир дутагдалтай ажиллагаа явуулсан гэж би үзэж Анхан шатны шүүхэд гомдол гаргасан.

Учир нь Миний бие цагдаагийн эрх бүхий албан тушаалтанд зөрчил шалган шийдвэрлэх нэмэлт ажиллагаа хийлгүүлэх талаар хүсэлт гаргасан боловч хуульд заасан журмыг ноцтой зөрчин миний эрхийг хуульд заасан үндэслэлээр хангаагүй, шийдвэр гаргаж нэмэлт ажиллагаа явуулаагүй, зөрчлийн хэрэгт авагдсан цуглуулсан бэхжүүлсэн баримтууд нь хэт нэг талыг барьсан, өөрийгөө өмгөөлөх боломж олгоогүй.

Өөрөөр хэлбэл намайг буруутай гэж үзэж торгуулийн шийтгэл оногдуулсан цагдаагийн эрх бүхий албан тушаалтны шийтгэлийг зөвшөөрөхгүй Анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Миний гомдлыг Анхан шатны шүүх хянаж үзээд зөрчил биш байна гэж үзсэн ба үүнийг цагдаагийн албан тушаалтан, аймгийн Засаг дарга О. Бат-Эрдэнэ нар зөвшөөрөлгүй аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан.

Энэ гаргасан гомдлууд нь  тус тусын  найруулгын засваруудыг эс тооцвол үг үсэг, таслал цэгийн зөрүүгүй байсан ба хоёр өөр хүнээс ирсэн хэрнээ утга санаа, бичгийн хэлбэр нь ижил гомдлууд байсан. Үүнээс үзэхэд цагдаагийн байгууллага, Засаг дарга 2 анхнаасаа намайг шийтгэх гэсэн нэг санаа, зорилготой байсан нь харагдаж байгаа юм.

Давж заалдах шатны шүүх ямар шийдвэр гаргасан юм бол?

Энэ хоёр хүний гомдлоор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх  дахин хэлэлцэж 2018 оны 07 сарын 09 ний өдөр “Гүтгэх зөрчил нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, тухайн мэдээллийг уншаад олон хүн сэтгэгдэл бичсэн ба хариу пост бичиж байсан нь шалгасан баримтаар нотлогдож байх тул Анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт үндэслэлгүй байна”гэсэн үндэслэл муутай магадлал гаргаж Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06 ны 71 дүгээр шийдвэрийг/ Анхан шатны шүүхийн шийдвэр /-ийг хүчингүй болгож, тухайн шүүхийн магадлал нь  эцсийн шийдвэр байхаар шийдвэрлэсэн юм.

Миний постны дор олон хүн өөр өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн байхад ганц миний бичсэн комментод ач холбогдол өгч гомдол гаргасан хэрнээ, тухайн постны дор иргэдийн илэрхийлсэн сэтгэгдлээр Давж заалдах шатны шүүх магадлал гаргаж шийдвэрлэсэнд гайхаж байгаа юм.

Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

Энэ бол ганцхан л жишээ шүү дээ. Бидэнд мэдэгдэхгүй шүүхээр шийдэгдсэн олон асуудлууд байж л байгаа. Бид хэн нэгнээс айдаг биш эрхийнхээ төлөө тэмцдэг баймаар байна. Эцэстээ амьдарч буй нийгэм минь айх айдасгүй, иргэдээ ялгаварладаггүй, ялалдаггүй тэдэндээ үйлчилдэг төрийн бодлого бидэнд хэрэгтэй байна. Хууль шүүх нь шударга байж иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хангахад чиглэгдэх тэр нийгэм удахгүй ирнэ гэдэгт итгэж байнаа.

Ярилцсанд баярлалаа.

 

 

 

О.НАНСАЛМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Irgen. :Ene deer baigaa anhaaruulga deer yu gej baina uu. Ene bas hunii ugee heleh erhiig haagaad bainaa daa. 2018-10-31
irgen:Zasag darga bolon tsagdaag niited il bolgo yos zuigui udirdagchd bgaad hereggui hariutskaga nehi 2018-11-01
баатар:ийм ухамсар дорой үлгэр дуурайлалгүй хүмүүс .дээр н тэр дутагдглаа хүлээхгүй нэг л их эрх мэдлээрээ хүн айлгах гэсэн өчүүхэн хүмүүс л удирдах албанд очдог болжээ. 2018-11-01
ТӨМӨР-ОЧИР:ЯАСАН ЗАВТАЙ ЗАСАГ ДАРГА НУТАГ ОРОНД ЧИНЬ ХИЙХ АЖИЛ ЗӨНДӨӨ БАЙНА!!!! 2018-11-01
Иргэн:Наад хариуц****а энгийн иргэддээ биш ухамсар дорой дарганцарууддаа тооц 2018-11-01
найз:Л.Золжаргал дүүд амжилт хүсье 2018-11-01
Хайран нутаг минь:Нутгийн нэр ****туулсан Засаг даргыг хурдан зайлуул 2018-11-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?