1 МИНУТАД 75 СУНИАЖ ЧАДАХ УУ?

2016-04-10  

2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр, ОХУ-ын Томск хотын оршин суугч 28 настай Томич Виктор Филиппов гэдэг тамирчин залуу турник дээр сонгодог барилтаас нэг минутад 75 удаа, 3 минутад 129 удаа суниаж дэлхийн шинэ дээд рекорд тогтоолоо. Ингэснээр В.Ф.Томич нь 1 минутын хугацаанд өмнө тогтоосон амжилтыг 16-аар ахиулжээ. Харин 3 минутын хугацаанд суниаж тогтоосон амжилтаараа Вьетнамын нэгэн цэргийн 1988 онд тогтоосон амжилтыг эвдэж байгаа юм байна. Энэ үйл явдлыг Гиннесийн номд бүртгүүлэх зорилгоор суниалтын үеэр хийгдсэн бичлэгийг илгээсэн гэнэ. Хүний биеийн боломж, бололцоо гайхамшигтай юм даа.

 

 

Р. ЭНХБОЛД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ЗОЧИН:ОРОСУУД Ч МУНДАГ Л ДАА. 2016-04-10
пүүжээ:хүн тэсвэр хатуужилийг давж чадвал хийхгүй чадахгүй зүйл гэж байхгүй юм доо 2016-04-10
MGL:mnai zaluuchuud bs ingej chdna shdee surtei2 :P 2016-04-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?