Б.ЦЭЦЭГСАЙХАН: МАНАЙД ТАМХИЙГ ХААНААС Ч ШИРХЭГЛЭЭД АВАХ БОЛОМЖТОЙ УЧРААС ХЭРЭГЛЭЭ БУУРАХГҮЙ БАЙНА

2018-11-29  

“Тамхины хяналтыг сайжруулах дэлхий нийтийн туршлага” хэлэлцүүлэг өчигдөр болж өнгөрлөө. Энэ үеэр бусад улсын тамхины хяналтын бодлогын талаар санал солилцсон юм.

Хавдрын үндэсний зөвлөл, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.

-Тамхины хяналтад дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Манай улсын хувьд энэ тал дээр хуулинд өөрчлөлт оруулах ёстой юу. Эсвэл хяналтаа чангатгах ёстой юм уу?

-Дэлхий нийт тамхины хэрэглээгээ хэрхэн бууруулж байгааг,хяналтаа сайжруулснаар ямар өөрчлөлтүүд гарч, түүнийг амжилттай хэрэгжүүлж буй орнуудын жишээг хэлэлцлээ. Өнөөдрийн хурлаар Өмнөд Африк, Австрали, Гүрж орны эрдэмтэд тамхины эсрэг хэрэгжүүлсэн цогц арга хэмжээ, түүн дотроо татвараа нэмэгдүүлснээр хэрэглээгээ хэрхэн бууруулсан талаар хэлэлцүүлэгт дурдлаа. Дэлхий нийтээр тамхины хэрэглээг хязгаарлах үр дүнтэй арга бол тамхины татварыг нэмэгдүүлэх гэж үзэж байна. Австрали улсын хувьд тамхины зар сурталчилгааг хориглох, хамгийн гол нь нийт хүн амд тамхины хор хөнөөлийн талаар зөв мэдээллийг олгох, стандарт савлагаатай болгох, татварыг нэмэгдүүлэх ажлыг цогцоор хийж тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн хор уршгаас сэргийлж байна. 2020 он гэхэд нэг хайрцаг тамхины үнийг 40 доллар буюу 72.000 төгрөг хүргэх зорилт тавьсан байна.Өмнөд Африк, Гүрж гэх орнууд тамхины татварыг эрс нэмэгдүүлснээр тамхины хэрэглээ буурсан байна. Манай улс тамхины хэрэглээгээр өндөр орнуудын тоонд ордог. Жилээс жилд тамхины импорт, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж байна. 2003 онд 681.000 ш тамхи импортоор орж ирдэг байсан бол 2017 оны байдлаар 2.9 тэрбум ширхэг тамхи импортлогдож, дөрөв дахин нэмэгдсэн байна. Манай эрчүүдийн 50 хувь нь тамхи татдаг байх жишээтэй.Тамхинд тавигдах онцгой татвар бага байгаа учраас үнэ нь ч хямд байна.Өнөөдөр манайд хайрцаг тамхи савтай сүүнээс хямдхан байна. Тамхи хэрэглээ биш, хортой бүтээгдэхүүн. Тамхинаас үүдсэн зүрх судасны өвчтэй хүмүүсийн нас улам залуужиж байна. Тамхи хэрэглэгчийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг. Үүнтэй тэмцэхийн тулд маш олон хууль үндэсний хөтөлбөрүүд байна. Хүмүүс хор уршгийнх нь талаар мэддэг хэрнээ тамхи татаад байдаг. Манайх тамхины хуулиндаа сурталчилгаа хийхийг хориглохоос гадна олон нийтийн газар тамхи татах, сургууль орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон. Тамхийг ажлын байр, баар цэнгээний газар ч мөн хориглосон. Энэ мэтчилэн олон ажил хийгдэж байгаа ч тамхины хэрэглээ дорвитой буурахгүй байна.

-Тамхи хэрэглэж байгаа хүмүүс ихэвчлэн стресс уур бухимдлаа гаргах гэж татдаг гэдэг?

-Хүмүүс стрессээ тайлахын тулд тамхи татдаг. Үүнийг багасахын тулд биеийн тамир спортын хуулинд нэг том заалт оруулсан нь биеийн тамирын ажил үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагуудыг эрүүл мэндийнхээ төлөө чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах ажлыг төрийн бус байгууллага, хувийн хэвшилд өгдөг болгоё гэсэн тогтолцоог Бие тамирын хуулинд оруулж өгсөн. Энэ нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

-Тамхи татаж байгаа хүний хажууд байгаа хүн илүү хорддог гэж ярьдаг.

-Тамхи татаж буй хүнээс гадна хажуудах хүмүүс нь дам тамхидалтанд өртдөг, энэ нь эрүүл мэндэд адилхан хортой нөлөөтэй. Дээр нь Улаанбаатар хотын агаарын бохирдолтой нэмэгдэн эрүүл мэндэд маш өндөр эрсдэлийг үүсгэж байна.

-Тамхинаас гарах гээд электрон тамхи татдаг. Электрон тамхи хоргүй байдаг уу?

-Электрон тамхины тал дээр улс орнуудын байр суурь өөр, өөр байдаг. Ихэнх орнууд янжуур тамхины адил хууль эрх зүйн зохицуулалтыг хийдэг. Олон нийтийн газар электрон тамхины хэрэглээг хориглодог. Утаа нь харагдахгүй болохоос, тамхитай ижил хортой химийн бодисууд ялгарч байдаг тул тамхины нэг хэлбэр гэж үздэг.

-Тамхинаас хүмүүс гармаар байвч болж өгөхгүй байна гэж ярьдаг. Тамхинаас гарах хамгийн сайн арга юу байна?

-Хамгийн зөв арга ердөө л өөрийгөө удирдах. Дэлхий нийтэд тамхи татаж эхлээгүй залуучууд руу чиглэсэн бодлогыг илүү түлхүү барьж байна. Залуучууддаа зөв мэдээллийг өгч, тамхи худалдаж авах нөхцөлийг нь байхгүй болгох гэх мэт арга хэмжээ авч байна. Манайд тамхийг хаанаас ч, хэн ч ширхэглээд авах боломжтой байгаа тул хэрэглээ буурахгүй байхад нөлөөлж байгаа юм.

-Тамхи татахгүй нэг сар, жил болоход хүний биед ямар өөрчлөлт гарах вэ?

-Манайд жилд 2185 хүн тамхитай холбоотойгоор зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн тоо баримт байгаа. Нэг сар тамхи татахгүй байхад уушгины үйл ажиллагаа хэвийн болж эхэлдэг. Нэг жилийн дараа уушгины үйл ажиллагаа бүрэн хэвийн болж, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 50 хувь буурдаг.

-Тамхи хавдар үүсгэдэг үү?

-Тамхи бүх төрлийн хавдар үүсгэдэг. Тамхинд 7000 химийн бодис 70 хорт хавдар үүсгэдэг химийн хортой бодис агуулагддаг. Уушгины хавдраар өвчилсөн хүмүүсийн 87 хувь нь тамхи татдаг хүмүүс байдаг. Тамхи цус харвалт, зүрхний шигдээс, хавдар, уушгины эмгэг гээд олон өвчний шалтгаан болдог, тиймээс залуугаараа ч энэхүү өвчинд өртөх магадлалтай.

 

 

Эх сурвалж : Өдрийн сонин

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Т.ЭНХБАЯР: ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА ГЭДЭГ МАГАДГҮЙ ТАНД Ч ТОХИОЛДОЖ БОЛОХ БУСАРМАГ ЗҮЙЛСИЙГ ӨӨГШҮҮЛЖ БУЙ ХЭРЭГ
Б.СУВД: НИЙГМИЙГ ХҮН БҮРТ, ЯЛАНГУЯА ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ЭЭЛТЭЙ, АЮУЛГҮЙ БОЛГОХОД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ
А.АРИУНЗАЯА: МОНГОЛ УЛС ӨРӨӨС ӨРИЙН ХООРОНД АМЬДАРДАГ
С.СОНИН: ӨРХИЙН ЭМНЭЛЭГ МОНГОЛД ХӨГЖСӨН Ч, ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ Л БАЙНА
Л.ЗОЛЖАРГАЛ: ХУРЛЫН ТАНХИМД ХОГОО ХАЯЛАА ГЭЖ ШҮҮМЖЛЭЛ БИЧСЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ШҮҮХЭД ДУУДАГДСАН
Б.ЛХАГВАЖАВ: ТАТВАРАА ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ УЛС ЯДУУ БАЙХ НЬ АРГАГҮЙ
МАНАЙ УЛС УСНЫ СТРАТЕГИЙН БОДЛОГОО ХОЁР ХӨРШДӨӨ НАЙР ТАВИАД ӨГЧИХСӨН
Б.БАТСАЙХАН: ИЙМ УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ МОНГОЛЫНХ ГЭЖ НЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ…
Б.ОЮУТБОЛД: ДҮҮРЭГ ДЭЭР ИРДЭГ ДУУДЛАГЫН 80 ХУВЬ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ БАЙДАГ
Б.МӨНХБОЛОР: ЦАХИМ КАРТЫН СИСТЕМ НЭВТЭРСНЭЭР НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨС ЖИЛДЭЭ 20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭМНЭДЭГ БОЛСОН
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?