ОРОСЫН ТАМИРЧИД ДАХИАД ДОПИНТОЙ НЭР ХОЛБОГДЛОО

2016-04-12  

Хойд хөршийн спортын алдартнууд допингийн шалгалтад ээлж дараалан бүдэрсээр байна. Талбайн теннисний од Мария Шараповагийн асуудал намжаагүй байтал жүдогийн тамирчдын нэр мельдония эмтэй холбогдлоо. Тодруулбал, Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Михаил Пульяев, 73 кг-ын шилдэг бөх Денис Ярцев, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн тамирчин Наталья Кондратьева, 63 кг бөх Екатерина Валькова нарын шинжилгээний хариу “+” гарчээ. 

Тамирчид үүнтэй эвлэрч чадахгүй гэсэн бөгөөд дахин шинжилгээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлээд байгаа гэнэ. Дээрх тамирчид Риогийн олимпод эх орноо төлөөлөн зодоглох магадлал өндөр байсан ч ийн допингийн шинжилгээнд бүдэрлээ.

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?