Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

“ТЕАТРЫН ӨДРҮҮД” ХАВРЫН АЯЛАН ТОГЛОЛТ 23-НААС ЭХЭЛНЭ

2016-04-13  

Улсын Драмын Эрдмийн Театрын 85 жил, Дархан хот үүсч хөгжсөний 55 жил, Эрдэнэт хот үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтыг хийхээр болжээ. Аялан тоглолтын хүрээнд У.Шекспир “Ромео Жульетта" сонгодог жүжиг, В.Красногоровын “Хунгийн дуу” уянгын драмын жүжиг, Т.Габбе “Үнсгэлжин” хүүхдийн жүжиг зэрэг сонгодог уран бүтээлээ Дархан, Эрдэнэт хотын үзэгчдэд хүргэх юм байна.

“Ромео Жульетта” жүжгийг

• Энэ сарын 23,24,25-ны өдрийн 14.00, 19.00 цагт Дархан хотын “Залуучууд” театрт

• Энэ сарын 27,28,29,30-ны өдрийн 14.30, 19.00 цагт Эрдэнэт хотын “Уурхайнчин соёлын ордон”-д тус тус тоглох нь ээ.

Мөн үзэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлын үндсэн дээр шинэ уран бүтээлүүдээ 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үзүүлэн, уран бүтээлч, үзэгчдийн уулзалт, ярилцлага зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?