Өвлийг өнтэй давж, урин хавартай золгосон малчны хотонд төлийн дуу цангинаж, хаа нэгтэйгээс нялх ногоо цухалзаад өдийд хөдөө нутагт мөн ч сэтгэл татам байдаг даа. Тэгвэл энэ сайхан цагийг ашиглан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Тусгал” бүрэн дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид багш нарын хамтаар Хэнтий аймагтай танилцан аялаад ирсэн бол тус сургуулийн 3-р ангийн сурагчид 4 багшийн хамтаар Дундговь аймгийн малчдын амьдрал, мал төллөх үйл явцтай танилцаад иржээ.
Сургуулийн зүгээс хүүхдүүддээ “Иргэний боловсрол”, “Хүн ба орчин” танхимын хичээлээ онолоос гадна практикаар үзүүлэхийг зорьсон нь энэ ажээ. Мөн тэд хотоос гарахдаа бэлдсэн нэмнээ, лаа, шүдэнд, дулаан хувцсаа малчдын хотод өөрсдийн биеэр хүргэн өгч, тэдний хаврын их ажлаас бага ч гэсэн нугалалцаад ирсэндээ баяртай байна.
Тус сургуулийн хамт олон энэ ажлаа цаашид жил бүр тогтмолжуулахаар болсноо дуулгалаа. Энэ мэт хүүхдүүдэд онолын сургалтыг практикаар үлгэрлэн үзүүлж байгаа Тусгал сургуулийн хамт олондоо цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Ц. ХИШГЭЭ