БУМДАРЬ: ЭНЭ УИХ-ЫГ ТАРААХ ХЭРЭГГҮЙ

2019-02-04  

"Комментатор" нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат МУИС-ийн багш, улс төр судлаач, доктор Бумдартай цаг үеийн сэдвээр хөөрөлдсөн байна.

- Монголын өнөөдрийн улс төрийг Та хэрхэн, юу гэж дүгнэж байна?

- Товчхондоо хэлбэл, улс төр гацчихсан, бүр дэлбэрэхдээ тулсан. Мөн аль хаалгаар орох вэ, гарц нь хаана байна вэ? олон олон асуултын өмнө зогсож байна.

- Улс төр шийдлээ хүлээж байна гэж хэлж болох уу?

- Тийм, аль замаар явбал зөв бэ? гэсэн салаа зам дээр ирчихсэн гэж зүйрлэж болно.

- Сүүлийн 28 жилийн улс төр энэ хүрээд мухардалд орлоо гэж ойлгож болох уу? 

- Яг тийм. Систем өөрөө гацсан. Хууль хэрэгждэггүй. Иргэдийн дуу хоолой төрдөө хүрэхгүй, төрөөс гарч буй шийдвэр нь нийгэмд үйлчилж чадахгүй байна. Нэг ёсондоо нийгэм маань бүхэллэг байж чадахаа больчихоод байна л гэж харж байна.

- Тэгэхээр энэ байдлыг аль болох удаан хадгалах, цааш нь үргэлжлүүлэх хүсэл сонирхол тодорхой улс төрийн хүчин бүлэглэлд байжээ гэж дүгнэж болох нь, өнгөрсөн хугацаанд.

- Үнэн. Мэдээж хэрэг энэ маягаар нь удирдаж явах хүсэл сонирхолтой ч гэдэг юмуу, тасралтгүй улс төрд байх сонирхолтой хэсэг бүлэг хүмүүс бол өнөөдрийг хүртэл бий болж гарч ирсэн. Мэдээж хэрэг энэ байдлаар нь явуулахыг хүсч л байгаа байх. Гэхдээ нийгэм бол зайлшгүй хөгжих ёстой. Монголын төр олон мянган жилийн түүхтэй гэж бид нар ярьдаг. Тэгэхээр энэ төр улс маань цаашдаа Азийн цээжин дээр үлдэх, хөгжих, ирээдүй хойч үедээ сайн сайхныг үлдээхийн төлөө нийгэм өөрөө зайлшгүй хөгжлийн хуулиараа явахаас өөр аргагүй байдалд оччихоод байгаа гэж хэлж болно.

- УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэтэй өмнө нь ярилцсан. - Монгол улс өнөөдөр торгон ирмэг дээр байна. Цаашаа энэ хэвээр үргэлжилбэл улс орон ангал руу унана. Өөрөөр хэлбэл Мексикийн хувь заяа биднийг тосож байна . Хууль дүрэм үйлчилдэггүй, тодорхой хэсэг бүлэг улс орныг тэр чигт нь удирдаж байдаг. Эрх мэдэл нь нам үл хамаарсан бүлэглэлд тэр чигтээ шилжсэн. Ийм л тогтолцоонд Монгол улс бүрэн шилжих гэж байна гэсэн болгоомжлолыг хэлж байсан.

- Мексиктэй зүйрлэж болно. Мексик бол Мафийн сүлжээнд автсан улс. Бүх түвшиний шийдвэр гаргагчид, бизнес эрхлэгчид бүгд л Мафитай холбоотой. Бүр 75 хувь нь гэдэг. Энэ бол тодорхой. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Манай улс төр судлалд харьцуулсан улс төр гэж нэг том дэд салбар байдаг. Түүнээс үзвэл, Америк, Мексик улс хил залгаа оршдог. Хөгжил нь яагаад хоёр өөр байна вэ? Тэгвэл Италийг өмнөд ба хойд Итали гээд хуваадаг. Нэг улс атал хөгжил нь бас л өөр байсан. Тэгэхээр төр барьж байгаа нөхдүүдэд бүх асуудлыг тохохдоо биш юм. Мэдээж шийдвэр гаргагчид хуулийг баталж буй гэдгээрээ голлох хариуцлага үүрнэ. Гэхдээ дан ганц тэр нөхдүүд биш. Нийгэм өөрөө бүхэлдээ хариуцлага үүрэх учиртай. Нийгмийн сошиал капитал, тэр нийгэм өөрөө ямар өв соёл, үнэт зүйлийг тээж ирсэн юм гэдэг нь өөрөө өнөөдрийнхөө нийгмийг бүтээж байдаг. Тэгэхээр бид өнөөдрийг хүртэл тийм үнэт зүйлийг бий болгохуйц нийгмийг магадгүй 1921 оноос хойш бүтээж чадаагүй байна гэсэн үг. Ганцхан ардчилсан шилжилт хийгээд 1990 оноос хойш 28 жил гэдэгтээ биш. Мэдээж энэ хугацаа бол том цикл. Гэхдээ түүнээс өмнө бид ямар төртэй байсан бэ? Онолоор ч тэр, шилжилт хийхэд өмнө нь хүчтэй төрийг бүтээж чадсан бол уналтанд ороод дараагийн шилжилт хийсэн ч гэсэн тэр өмнөх туршлага нь байж байдаг гэдэг. Бидний хувьд, сулыг үүсгээд л дараагийн сул руу орж байна л гэсэн үг. Ямар нэгэн чиглүүлэг авагч байгаад бас дараа нь чиглүүлэгчийг үргэлж хүсч байна гэсэн үг. Тэгэхээр нийгмийн өв соёл, бидэнд үлдсэн өв маань, улс төрийн соёл их муу байна гэж ойлгож болно.

- 1921 оноос хойш 1990 он хүртэл Оросын хараат, дагавар улс гэж олон улсын тавцанд Монголыг үнэлдэг байсан. Өөрөөр хэлбэл Оросын бодлогыг дагадаг, Оросын үгээр явдаг, бие даасан улсын статусгүй гэж хэлдэг байсан. Тэгэхээр бие даасан бус, бусдыг дулдуйдсан сул төр байсан байна гэж хэлж болох нь ээ. Энэ сул төр дээр бас л өөрийн биш Ардчилсан гэсэн нэрэн доор өөр нэг сул төр 28 жил ганхаж дээ, тийм үү.

- Яахав, сүүлийн 28 жилд өөрөө өөрсдийгээ удирдахыг зорьсон. Дахиад шинэ тогтолцоог бүрэлдүүлэхийг хүссэн. Гэвч бидэнд тийм чадвар, туршлага, бас ухаан дутлаа гэж хэлж болно. Тэгэхээр бид энэ чигээрээ байх ёстой юу? гэхээр үгүй. Бид өөрчлөх ёстой. Жишээлбэл амьдралаа сайн сайхан явуулах юмсан, дуртай зүйлээ хийж, хангалттай сайхан нийгмийн үйлчилгээнүүдийг аваад явах юмсан, хариуд нь нийгэмдээ өөрийнхөө хүчийг өргөөд явах юмсан гэсэн хүсэл олон мянган залуус, олон мянган иргэдэд байгаа. Мэдээж өнөөгийнх шиг ийм арчаагүй төрийг хүсэхгүй байна. Түүнийг өөрчлөхийг, шинэчлэхийг хүсч байна. Тэгэхээр тэр шинэчлэл гэдэг нь өөрөө заавал ямар нэг манлайлагчтай, хошуучлагчтай байж л явах шаардлага гараад байна. Тэгэхээр өнөөдөр тэрхүү манлайлж, чиглүүлж байгаа хүмүүс маань өөрөө итгэл даахуйц хүмүүс байна уу гэдэг асуулт бас гарч ирж байгаа. Гэх мэтчилэнгээр нийгэм өөрөө хаачих вэ? гээд гарах хаалгаа хараад л зогсож байна.

- Гарц хайсан, тээнэгэлзсэн хүмүүс.

-  Ер нь гарцыг, хэнийг дагах вэ, яах вэ? гээд гайхаад л хараад зогсож байгаа.

- Үйл явц тасралтгүй өрнөж байна. УИХ-ын, нам намын төлөөлөл бүхий Батзандан, Болд, Аюурсайхан, Оюун-эрдэнэ гэсэн гишүүд өнөөгийн нөхцөлийг хүчтэй эсэргүүцэгчид бий боллоо. 4 хүн байна. Энэ хүмүүсийг нийгэм ажиглан харж байна, бас шүүмжлэл ч явж байна.

- Нийгэм хэд хэдэн хэсэгт талцсан. Тэгэхээр тодорхой хэсэг нь бол тэдэнд итгэж буй. Чадна, өөрчилж чадна гээд, яагаад гэвэл энэ чигээрээ амьдрахыг иргэд нэгэнт хүсэхгүй байна. Урьд нь бид намаас лидерүүдийг сонгоод дэмждэг байсан бол өнөөдөр өв залгамжлах хэлбэр лүү шилжиж байна. Тэдний эрх мэдэл нь үе дамжин, өөрийнх нь үр хүүхэд, эсвэл өөрийнх нь фракцынханд өв залгамжлах маягаар шилжиж байна. Төрд гарсан хүмүүс маань баялагийг тэгш хуваарилах ёстой байтал, тэр нь ч бас хийгдэхгүй байна. Тодорхой ийм шалтгаанаар дээрхи нэр дурдсан 4 гишүүнийг дэмжиж байгаа нийгмийн хэсэг байна. Нөгөө хэсэг нь энэ бол дараагийн эрх мэдлийн төлөөх ээлжилт тоглолт гэж харж байна,ердөө л. Цаст уулын цагаан арслан, цаг нь ирэхэд шоргоолжинд бариулдаг гэгчээр тэр нэг хүчирхэг хэсгийн хүч нь сулрахаар дараагийн хэсэг нь өндийж байна гэх байдлаар дүгнэж байна. Тэгэхээр нийгэм өөрөө ийм залхалттай, алинд нь итгэж болох юм бэ, яг хэн нь үнэн яриад байна, хэн нь шударга яриад байдаг юм гэдэг зүйл дээр л ирчихээд байна. Энэ бол цэвэр иргэдийн өөрсдийнх нь үнэлэмж. Тэгэхээр мэргэжлийн сэтгүүлчдийн үнэн зөв мэдээлэл, дээр нь бие даасан хараат бус байгууллагуудын үнэлэлт дүгнэлт маш чухал байна. Тэгэж чадахгүй аваас бас л нэг эрх мэдлийн хуваарилалт руу дэмжлэг үзүүлж байгааг үгүйсгэхгүй. Гэх мэтчилэн олон зүйлсийн шалтгаан байгаа учраас үнэн хаана байна, шударга ёс руу дөхөж байгаа нь аль нь юм, нэгэнт туйлын шударга зүйл байхгүй юм чинь, аль нь яг хуулийн хүрээнд байна, аль нь яг хэлсэн ярьсандаа хүрээд байгаа юм гэдгийг л ялгаж салгаж өгөхөд хэвлэлийнхэн та бүхэн 4 дэх засаглалынхаа үүргийг маш сайн гүйцэтгэх хэрэгтэй. Бид ч бас өөрийн мэргэжлийнхээ хүрээнд дуу хоолойгоо өргөнө.

- Одоогийн улс төрийн нөхцөл байдлыг хойд мөсөн далай гэж зүйрлэвэл Монгол улс гэсэн хөлөг онгоц цаашид явахад бүр л хэцүү болж байх шиг. Мөс зүсэгч онгоц шаардагдаж байна. Тэгэхээр тэрхүү мөс зүсэгч онгоцны урд талын хошууг У. Хүрэлсүхийг гэж би хувьдаа харж байгаа. Харин тэрний ард мотор байх учиртай. Түүнийг нь энэхүү дөрвөн гишүүн орлож байна уу гэж харж байна. Монгол улс өнөөдрөөрөө байх нөхцөлгүй болсон. Ийм нийгмээс салахыг хүн бүр хүсэж байна. 

- Би ардчилалын үед төрж өсөж, дээд боловсрол эзэмшсэн. Ажил эрхлээд явж байгаа хүний хувьд сайн сайхан ирээдүйд өөрийн сонгосон мэргэжлээрээ амар жимэр амьдраад явна гэж боддог байсан бол өнөөдөр бол надад тэр сайхан амьдралын гэрэл гэгээ харагдахгүй байна. Би сайхан амьдарна гэж боддог байсан бол одоо миний хүүхдүүд сайхан амьдраасай гэдэг зүйл рүү шилжиж байна. Энэ бол асар их гутамшиг. Нэг ёсондоо энэ төр барьж байгаа хүмүүс өнөөдрийн улс төрийн нам, улс төрчид, өнөөдрийг хүртэл явсан бүхий л шийдвэр гаргагч нар бол үнэндээ бол сайн сайхан зүйлийг хийж чадсангүй гэсэн үг, бүхэлдээ. Ямар нэгэн улс төрийн гайхамшигтай өвийг хэн ч үлдээж чадсангүй гэсэн үг.

- Хамгийн ойрын жишээ гэхэд л янз бүрээр хэлдэг ч гэсэн Казакстан улс, Назарбаевийг яаж ч шүүмжилдэг байсан ч улс орноо бол маш хүчтэй хөгжүүлж байна. Азид маш хүчирхэг тийм нэг улсыг бий болгож байна. Хэдийгээр манай улстай адилхан дагавар улс байсан ч гэсэн. Орос улс гэхэд Европын холбоо, АНУ-ын эдийн засгийн бас бусад улс төрийн маш олон шахалт дарамтан доор сүүлийн хэдэн жил байсан ч гэсэн бас өндийж байна. Тэгэхээр удирдагчтай холбоотой байх нь ээ. 

- Тэдгээр улс оронд сурч буй оюутнууд ярьдаг. Орос улс бол бас тийм гоё биш байна, манайхтай нэг их ялгаа алга байна гэж. Яахав Их гүрэн, зэвсэглэл их хүчтэй хөгжсөн гэдгээрээ дуу хоолой нь их өндөрт байна, итгэлтэй байна гэж хардаг. Казакстанд бол харин эрх чөлөөг их хүсч байна. Бүх юм болж байгаа, амьдрал сайхан, хангалуун, хуваарилалт их сайн хийж өгч чадсан. Казакстаны хөгжих бас нэг шалтгаан нь юу гэхээр ЗХУ-ын үед үйлдвэрийн район байсан. Түүнийгээ авч үлдсэн гэдгээрээ хөгжил эрчимтэй явж чадсан гэж үздэг. Эрх чөлөөг, дуу хоолойгоо хүргэхийг хүсдэг, тэр нь их дутагдалтай байдаг юм байна гэж байгаа юм. Бид нарт давуу тал их. Өнөөдөр л гэхэд та бид 2 суугаад өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна. Улс төрийн эрх чөлөө гэдэг бол асар их үнэтэй зүйл, барагтай олдоод байхгүй. Тэгээд бид үзэл бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой, өмчтэй байх бүрэн боломжтой, хүнд олгогдох ямар л эрх чөлөө байна бүгд олгогдсон мөртлөө сайхан амьдарч чадахгүй байна. Тэгэхээр энэ систем, шийдвэр гаргагч нар яг юун төлөө яваад байгаа юм, зорилго нь юунд байгаа юм, яг юуны төлөө явж байсан бэ гэдэг нь тодорхой бус байна гэсэн үг. Японоор жишээ авахад, засгийн газар нь солигдож л байдаг. Гэхдээ Япон улсад Гранд стратеги гэж бий. Түүнээсээ хазайдаггүй. Ямар ч улс төрийн хүчин Засгийн эрхэнд гарсан түүнийгээ л дэмждэг, хэрэгжүүлдэг. Юу хэлэх гээд байна гэхээр, аливаа төр өөрөө хөгжлийн урт бодлоготой байх ёстой, тэр бодлогыг дэмжсэн улс төрийн намууд нь сонгуульд орсон ч, ороогүй ч тасралтгүй гэдгээр нь дэмждэг тийм л зүйлийг бид хийх ёстой байсан юм болов уу гэж. Төрийн бодлогын залгамж чанар Монголд гээгдсэн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөөх тэмцэлтэй. Түүний төлөө л уралддаг. Тэгээд тэр нь ч бас хэрэгждэггүй. Тэгэхээр нэг ёсондоо Монголд бодлого байхгүй. Хөгжлийн бодлого гэсэн хоосон цаастай, хэрэгжүүлж байгаагүй. Тэгэхээр төлөвлөгөөгүй л явж байна гэсэн үг.

Алсын хараагүй, эргэж буцсан чанартай өнөөдөртэй золгожээ.

- Хаа хүрэх гэж байгаа нь мэдэгддэггүй. Гарч ирэхээрээ бие биенээ үгүйсгэдэг. Багш миний хувьд боловсролын салбарт их ажиглагддаг. Сайд нь солигдох юм бол дараагийн сайд өөрийнхөө сайд байгаа үеэ харуулах тийм л хөтөлбөр гаргаж ирдэг. Нэг юм хэрэгжүүлдэг, тэр нь өөрөө урт хугацааных биш. Нэг үгээр хэлбэл, төр өөрөө хаачихыг зорьж байгаа юм, Монгол улс хаа хүрэхийг зорьж байгаа юм, Монгол хүн өөрөө хэн болох ёстой юм гэдэг зүйл нь тодорхой бус.

- Өнөөгийн Монголын нийгэмд итгэл гэдэг зүйл алдарсан. Эрх чөлөөг эдэлж байгаа ч итгэл алдарна гэдэг их хортой. Жишээлбэл ирээдүйд итгэх итгэл, маргаашдаа итгэх итгэл, төрд итгэх итгэл гээд бүгд унтарсан. 

- Тэгэхдээ л итгэл алдарч болохгүй. Тэгэхийн бол утгагүй болчихно. Ямар нэгэн байдлаар зорилго, өөрт нэг зүйл байж л бид амьдарч байгаа. Яагаад итгэл бас найдвар тасраад байна вэ? гэхээр худлаа амлаж байгаа хүмүүс л гарч ирээд байгаатай холбоотой. Агшин зуурын улс төрчид л Монголын иргэдийн итгэлийг алдагдуулж байна. Тэгэхлээр амьдрал үргэлжилж байна, итгэл тасрахгүй. Яах ёстой вэ? гэхээр амлалтыг тооцдог, хариуцлагыг нь үүрүүлдэг ч гэдэг юмуу, буцаад нэхдэг тэр соёлыг иргэд өөрөө сурмаар байна.

- Сайн, муу хоёр дандаа зэрэгцэж явдаг. Муу зүйл сайныг бий болгодог, сайн зүйл мууг бий болгодог гээд. 2016 оны сонгууль бол ард иргэд санал өгсөн нэртэй боловч зохион байгуулалттай болоод өнгөрсөн үйл явц гэж харж байна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгууль эрх баригчдын саналаар болоогүй. Тэгээд энэ 2 сонгуулийг нэгтгээд дүгнэх юм бол Монголын улс төрийн амьдралыг эргүүлсэн маш чухал сонгууль болжээ. Эргэлтийн үеийг сонгууль ч гэж нэрлэж болохоор. 

- Бид ямар ч байсан 7 удаа сонгууль хийгээд үзчихлээ, юу байдаг гэдгийг бүгд таньж мэдэж авлаа. Нэг зүйлд хувийнхаа зүгээс жаахан дургүй байдаг. Манайд бол гарч ирж байгаа УИХ-ын гишүүн бол бүх ард түмнийг төлөөлнө, чөлөөт мандаттай гэж байгаа. Тойрог дээр хуваарилагдаад тухайн тойргийн сонгогчдын сонголтоор л гарч ирж байгаа. Тэгсэн мөртлөө нийт ард иргэдийг төлөөлнө гэх. Тэгэхээр энэ маань өөрөө юуг илэрхийлж байна гэхээр манай сонгуулийн систем өөрөө маш гажиг гэсэн үг. Гишүүнийг эргүүлж татах эрх нь сонгогчдод байх ёстой. Гэтэл нэг тойргоос гарч ирчихээд , чөлөөт мандаттай учир бүх ард түмнийг төлөөлнө гэдэг. Тэр нөхөрт хэн, яаж хариуцлага тооцох юм. Дараагийн сонгуулиар тооц гэдэг. Гэтэл дараагийн сонгуулиар тэр нөхөр хуучин тойргоосоо нэр дэвших үү? Түүнтэй сонгогчид биш, нам нь тооцоо хийнэ. Чамайг нам гаргаж ирсэн, намын төлөө үйлчил гэдэг зүйл л үйлчилдэг. Тэгэхээр үүнийг бид сайн тунгааж бодох ёстой. Өнгөрсөн сонгуулиар 76 жижигрүүлсэн тойрогт хуваасан. Түүний өмнөх сонгуулиар холимог систем гээд л явж байсан. Сонгуулийн систем нь сонгогч бидэнд олдож байгаа, хамгийн энгийн, хариуцлага тооцох механизм юм. Гэтэл манайх сонгууль болгоны өмнө түүнийгээ өөрчилдөг. Тэгэхээр тэр намд нь ч хариуцлага тооцож бид чаддаггүй. Нэр дэвшигчийнхэн араас л хөөцөлдсөөр байгаад өнгөрдөг. Тэгэхээр сонгуулийн систем Монголд ямар байвал тохиромжтой юм, бид хариуцлага тооцдог системтэй болохын тул яах ёстой юм, гишүүн амлалт өгч гарч ирчихээд тэр тойрогтоо ч юмуу, улс төрдөө үйлчилж чадаагүй тохиолдолд бид нар яах ёстой юм гэдгийг бүх талаас нь бодох хэрэгтэй. Миний харж байгаагаар дахиад л сонгуулийн систем , сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэдэг үйл явц энэ парламентад ч хүчтэй явагдана. Дахиад л энэ нөхдүүд өөрсдийгөө авч үлдэхийн тулд ямар байдал нь өөрсдөд нь зохимжтой вэ? гэдэг зүйл рүү л явна гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгууль бол бүх нийтийн санал асуулгын дүнд бол гарч ирж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд яагаад эсрэг буюу АН-ын нэр дэвшигч сонгогдсон бэ гэхээр тэр эрх барьсан нэг жилийн хугацаанд МАН амласан ажлаа хийж чадахгүй байсны үр дүн. Нэг хүнд санал өгсөн учраас хариуцлага тооцож чадсан. Харин УИХ-ын сонгуулийн хувьд, 76 тойрог хэвээр үү, холимог системд шилжих үү, эсвэл 5 бүсэд хуваах юмуу ? гэдэг нь тодорхой болоогүй учраас хариуцлага тооцоход хүндрэл учирч байна, маш энгийнээр хэлэхэд. Энэ бол хамгийн том асуудал. Улс төр судлаачид үүнд ихээхэн эмзэглэдэг. Сонгуулийн системийг, сонгуулийн тухай хуулийг байнга өөрчилдөг нь өөрөө их зохисгүй үйлдэл байдаг юм.

- Ийм хуурамч сонгууль явуулах хэрэг байна уу гэж хэлэх иргэд таардаг. Сонгуулийн хуулиа өөрсдөө дураараа өөрчилдөг, жижиг улс төрийн намуудыг улс төрийн тавцнаас шахчихдаг, боломжийн нэр дэвшигчийг хууль хүчний байгууллагын оролцоотойгоор тоглолтоос зайлуулчихдаг, тоглолтын дүрмийг өөрсдөдөө тохируулаад хийчихдэг. Эцсийн үр дүн юу вэ гэхээр тэдний л хүслээр болдог гээд байгаа юм. Тэгэхээр энэ бол хуурамч ардчилал, өнгөц ардчилал гэж яриад байгаагийн гол шалтгаан. Ард иргэд нь санал өгсөн нэртэй. Сонгуулийн хороо гэж байгууллага байна, сонгуулийн хэсгүүд гэж байна, сонгуулийн хууль гэж бас байна. Гэтэл энэ бүгдийг хоёр том нам л томилдог. Ийм байхад Монголд зөв сонгууль болох уу?

- Улс төрчид, улс төрийн нам, энэ парламент өөрөө юуг хүсч байгаа юм. Энэ нөхдүүд шийдэх ёстой. Яалт ч үгүй, өнөөдөр бид нар парламентын засаглалтай улс. Үндсэн хуульдаа захирагдана, хуулийн хүрээнд бүх үйл ажиллагаа явагдана. Сонгуулийн нийт санал өгөгчдийн тоо нь 50 хувиас дээш болвол сонгууль хүчин төгөлдөр болчихно. Эсэргүүцэж байгаа олон хүн байгаа гэдэг нь ардчилал байгаагийн илэрхийлэл гэсэн үг. Тэрхүү хүсэхгүй байгаа иргэдийн үзэл бодлыг шингээдэг нэг төлөөлөл байх ёстой. Тэгэхээр их зөв системийг бид сонгох ёстой гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, дэмжиж байгаа хэсгийн төлөөлөл ч, эсэргүүцэж байгаа хэсгийн төлөөлөл ч орж ирэхүйц тийм сонгуулийн системийг бий болгох, хамгийн гол нь хуулийг нь бас батлах ёстой. Сонгууль өгөхгүй байна гэдэг хэцүү. Төр өөрөө гацчихна. Тэгэхээр бид дахиад л эмхлэн байгуулна. Ямар төр байх ёстой юм, хэн захирах юм, хэн удирдах юм, ямар засаглалын систем, улс төрийн дэглэмтэй байх юм гэдэг асуудал руу хүссэн хүсээгүй л орно л доо. Орчин үеийн төр өөрөө байхын тулд ард түмний дэмжлэг авна, сонгуулийн зарчмаар л гарч ирнэ. Сонгууль өөрөө булхайгүй, хууль нь өөрөө яг тэр тал талын төлөөллийн дуу хоолойг оруулж ирж чадахуйц тийм системийг бид оруулж ирэх ёстой. Тэрийг парламент өөрөө батлахгүй байна л гэсэн үг. Тэд өөрсдөдөө тохирсон таалагдсаныг батлаж байна. Тэгэхээр бид нар яах ёстой гэхээр иргэд л өөрсдөө асар хүчтэйгээр боловсрох ёстой. Иргэд өөрсдөө сонгуульд маш хүчтэй оролцох ёстой, тэдний хүсээгүй саналыг өгч болно. Ирцийг 90 хэдэн хувьтай өгч эсрэг байр сууриа бид илэрхийлж чадах юм бол бас нэг зүйлийг ойлгох байх гэж бодож байна. Тэрнээс биш нийгэмд самуун байдлыг үүсгэх ч гэдэг юмуу, төрийг гацаах ч гэдэг юмуу, ямар нэгэн хууль бус үйлдэл рүү бид уриалан дуудаж болохгүй. Ухамсартайгаар, тайван замаар, ухаалгаар оюун бодлоо уралдуулаад бүх түвшнийхэн ямар байдлаар ямар боломжоор бид энэ зүйлээс гарах ёстой юм бэ?гэдгийг л эрэлхийлэх ёстой. Өнөөдрийн парламентад тийм найдвар бол байхгүй байна гэж харж байна.

- 2012-2016 онд АН УИХ-д олонхи байхдаа мөн л сонгуулийн хуулийг дур мэдэн өөрчилж байсан. Тойргийг нь өөрчилж байсан төдийгүй, сонгууль эхлэхээс 6 сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэдэг чухал заалтыг хассан. 50-иас дээш хувийн саналын ирц хүрэхгүй бол дахин сонгуулийн ирцийг 50 хувьд хүрээгүй ч тооцох шинэ заалтыг нэмсэн. Ингэж л сонгогчдын эсэргүүцэл, хүсэл эрмэлзлэлийг нухчин дарсан хатуу харгис сонгуулийн хууль гаргасан. 

- Дураар нь дургиулсан гавьяаны эзэн нь иргэд өөрсдөө юм. Сонгогч өөрөө ямар ч оролцоо, идэвхгүй, өөрийн дуу хоолойгоо нэмэрлэхгүй. Тэгсэн хэрнээ амьдрал нь муудаад ирэхээр төрийн буруу гэдэг. Энэ бол иргэд бидний алдаа. Өөрсдийнх нь эрх ашиг хөсөрдсөн тийм хуулийг баталж байхад эсэргүүцэж, нэгдэж, жагсаж чаддаггүй. Тэгсэн хэрнээ түүнээс өчүүхэн зүйлийн төлөө жагсаж, зогсож буй нь иргэд бид асар доройтчихсоны шинж. Иргэд өөрсдөө зөв юмыг харж чадахгүй байна. Иргэд нь өөрөө популимз хөөдөг тал руугаа ихээхэн хазайх болсон нь улс төрчдөд таатай нөхцөл бүрдүүлж байна.

- 2012-2016 онд талбай дээр цуглаан жагсаал хийхийг хориглосон. Ийнхүү хориглосон хүмүүсийн нэг нь ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн гэгддэг, МУ-ын баатар Бат-Үүл. Хотын дарга болсны дараа иргэдээ сонсохоо больж, цагдаагаар өөрийгээ хүрээлүүлсэн. Иргэдийн эсрэг цагдаа нарыг турхирч байсан. Тухайн үедээ ардчилагч, өөрөө албан тушаал дээрээ очихоороо нухчин дарагч л болж байлаа.

- Тийм байдлаар хориглож байгаа нь маш бүдүүлэг. Тэгвэл иргэдэд ямар боломж байдаг юм. Бид нар сошиалаар ч юм уу бойкотлоно, бас сонгуулийн үеэр таныг дэмжихгүй гэдэг ч юмуу , ямар нэгэн байдлаар бид дуу хоолойгоо хүчтэй өрнүүлэх ёстой гэдэг зүйл рүү бид явах ёстой. Иргэний идэвхи оролцоо маш чухал. Ардчилал өөрөө тогтнох бүрэн төлөвших процесс хүртлээ иргэдийн оролцоогүйгээр явах огт боломжгүй. Өдөр тутам талбай дээр жагс гэсэн үг биш. Ямар хууль батлагдаж ямар дүрэм шийдвэр гарч байгаа юм, юу өөрчлөгдөж, миний төлөөлөгч надад амласан зүйлээ хийж байгаа юмуу гэдэг зүйлээ хүртэл хянаж байх ёстой. Тэрийгээ огт хийж чадахгүй, тэгээд сонгууль дөхөөд ирэхээр ямар баяр баясал болох бол, юу хуваагдах бол,ямар олон хуулиуд батлагдах бол, яаж эд нар хоорондоо муудалцах бол гэдэг ч юмуу, иймэрхүү зүйлс рүү илүү анхаардаг. Тийм иргэдийг ч бас бий болгочихоод байна. Энийг бид өөрсдөө бас сайн эргэцүүлж тунгаах цаг болсон.

- Намар хэдэн залуус манай руу ирсэн. Нийгмийн өөрчлөлтөд өөрсдөө гар бие оролцох ёстой юм байна, хэдийгээр намгүй, бас намын гишүүн биш ч гэсэн УИХ-д дэвшихгүй ч гэсэн өнөөдрийнхөө амьдралыг өөрсдөө сайжруулахгүй бол болохгүй юм байна гэсэн зорилготой залуучууд “Эх орон, хөгжил дэвшил” гэсэн ТББ байгуулаад ард иргэдээ дэмжие гэж ирж уулзсан. Надтай ирж уулзаад, намайг бас хамт оролцооч гэсэн, би оролцоод явж байгаа. Тэд “Түмний 76” гээд хөдөлгөөн өрнүүлээд "альтернатив 76 " хүнийг гаргаж ирье гэсэн санал асуулга өрнүүлсэн. Одоо байгаа намд, улс төрчдөд ард иргэдтэй нийлээд дүнг тавьдаг больё гэж байгаа юм. Хэн юу хийсэн, ямар байсан, ямар шийдвэр гаргахад оролцсон юм гэдэг дээр өргөн түмнээрээ хяналт хийе гэж буй. Тэгээд улс оронд зөв зүйтэй, заавал намаар явах хэрэггүйгээр, улс оронд хэрэгтэй хүмүүсийг тал талаас хайж байгаад гаргаж ирье гэж байгаа юм. Би бол үүнийг дэмжиж байгаа. 11 -р сарын 29-нд энэ залуус анхны хэвлэлийн бага хурлаа хийгээд 12 -р сарын 27-ны өдөр 2 дахь хэвлэлийн бага хурлаа хийгээд иргэдийг идэвхитэйгээр нийгмийнхээ хөгжилд оролцооч, дараа дараачдаа хүчээр биш зөөлөн замаар зөв сонголтыг хийе гэж уриалсан.

- Гэх мэтчилэнгээр иргэний хөдөлгөөнүүд, иргэний нийгмийн байгууллагын идэвхижлүүд, иргэн хүний өөрийнх нь нийгэмд оролцох оролцоо зэрэг зайлшгүй идэвхижих ёстой. "Түмний 76” гээд болж байна. Юу вэ? гэхээр бидний эрхийг төлөөлж гарж ирчихээд бидний төлөө юу хийсэн гэдэг талаар ил тодоор сонсох ёстой. Ил тод байдлын тухай хуулин дээр ч байгаа. Гэтэл энийгээ ч иргэд мэддэггүй. Ил тод байдлын тухай хуулийн дагуу сонгогдож гарч ирсэн гишүүнээсээ бид нар мэдээлэл авах эрхтэй. Тэгэхээр "Түмний -76" төсөл болж байна гэсэн үг, хяналтын механизмын нэг хэлбэр. Юу вэ гэхээр улс төрийн нам өөрөө тэр улс төрчдийг, улс төрийн элитүүдийг бэлдэх, улс төрийн боловсролыг олгох гэх мэт нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа болохоор яалт ч үгүй нийгэм өөрөө ийм зүйлийг гаргаж ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь өнөөдөр гэнэт л хэдэн хүмүүс шийдэж байгаа зүйл биш. Хөгжлийн хууль үйлчилж байгаа хэрэг. Яалт ч үгүй гацчихаад дотроосоо дараагийн гаргалгаа, гарц бидэнд юу байгаа юм, ямар боломжууд байдаг юм гэдэг зүйл рүү л бид явж байгаа гэсэн үг. Тэгэхээр их сайн үзэгдэл гэж би хувьдаа харж байна. Болохгүй байна гацчихаад гэдэг чинь өөрөө сайн үзэгдэл. Одоо хаачих уу, одоо яах уу? Эрүүлээр сэтгэвэл бид юу хийж чадах вэ гэдгийг гаргаж ирж байгаа магадгүй таатай үе ч байж магадгүй.

- МАН болохгүй байна гэвэл АН, АН болохгүй байна гэвэл МАХН, МАХН болохгүй байна гэвэл ИЗНН, ИЗНН болохгүй бол гээд л намууд бий болоод байна. Одоогоор 32 дахь нам гээд л явж байна. Шинэ нам гэдэг шийдэл биш байж магадгүй. Тэгэхээр нам бус, гэхдээ иргэний оролцоотой, хяналтын тогтолцоотой, ил тод,улс орныг хөгжүүлэхэд чадалтай чадвартай мэдлэгтэй улс орноо гэх зүрх сэтгэлтэй, ирээдүйн төлөө санаа нь зовж байгаа ийм хүмүүс орж ирвэл өөрийн чинь хэлж байгаа шиг сул төрийг нилээн бэхжүүлэх юм шиг байгаа юм.

- Би багш хүн болохоор оюутнууддаа үргэлж ;- мэргэжилдээ сайн байна гэдэг л чиний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, чиний оролцоо тэр” гэж үргэлж хэлдэг. Маш сайн мэргэжилтэн болно л гэдэг амжилттай явна, татвараа төлнө, дараа нь буцаад түүгээрээ үйлчилгээ авна. Өнөөдөр би тэгэж хэлж заадаг мөртлөө, татвараа төлөхөд сайн сайхан байх байдлыг үүсгэж чадахгүй байгаа төрийн шийдвэр дор бид амьдраад явж байна. Тэгэхээр яалт ч үгүй ийм хөдөлгөөнүүд байх ёстой, дээр нь тэр улс төрийн намууд бий болж байг, тэр нь бас л үзэгдэл. Улс төр өөрөө эрүүл байхын тулд, цэвэршихийн тулд, шийдвэр гаргалтан дээр үнэхээр чадвартай хүмүүс очихын тулд бол маш олон янзын ийм үзэгдлүүд явж байж л гарч ирнэ гэсэн үг. Их аятайхан зүйл санаачилсан байна.

- Хүн улс төрч болохоороо өөр болчихдог жишээ олон. Сонгуулийн хуулинд чухал заалт байдаг нь сонгуулийн сурталчилгааны заалт. Хэвлэл мэдээллийн оролцоо маш чухал. Өөрөөр хэлбэр тэр нэр дэвшигч хэн бэ гэдгийг, ард иргэд сонгоход нь хэвлэл мэдээлэл нөлөөлөх үүрэг, таниулах үүрэг гэж байдаг. Энийг бол өнгөрсөн сонгуулийн хуулиар хавчсан. Шинэ нэр дэвшигчийгөөрийгээ таниулах боломжийг хязгаарласан. Маш их хязгаарлаж, маш их хөрөнгөөр хавчсан. Нэг түүх ярихад, би Монголын хэвлэлийн хүрээлэн гэж байгуулагдахад анхны захирал нь, үүсгэн байгуулагчийн нэг байсан. Зорилго нь юу гэхээр тэрхүү хэвлэл мэдээллээр дамжуулаад Монголд шинээр би болсон ардчилалыг бэхжүүлэх байсан. Бид тэр ажлаа их сайн хийж байсан гэж бодож байгаа. Бид бие даасан хэвлэл мэдээллээр дамжуулан ардчиллын ололтыг нийгэмд бэхжүүлж байхад хажуугаар нь бас “Сонгогчдын боловсролын төв” гэж байгууллага үйл ажиллагаагаа эрхэлж байсан. Тэр байгууллага нь цэвэр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх зорилготой байсан. Манай хоёр байгууллагыг олон улсын байгууллагууд ихээхэн дэмждэг байсан. Тус байгууллагын захирлаар нь 2012-16 онд УИХ-ын гишүүн ХАА-н сайд байсан Бурмаа гэж эмэгтэй байлаа. Тухайн үедээ манай хоёр байгууллага АНУ, Европын холбооны “Ардчилалын төлөө иргэний нийгэм” гэсэн хүндтэй шагналын эзнээр шалгарсан. Нэр хүнд,мөнгө дагалдсан. Бидний хийсэн ажлыг тухайн үед олон улсын байгууллага өндөр үнэлсэн. Миний хувьд хэвлэлдээ үнэнч явж ирсэн. Бурмаа маань УИХ-ын гишүүн болсон. Бурмаа маань юу хийсэн бэ гэхээр, сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалж, сонгогчдын эрхийг хаах, хавчих хууль гаргасан. 1990 -ээд онд сонгогчдын боловсролыг дэмжих тухай төсөл боловсруулж Олон Улсын Байгууллагаас санхүүжилт авч байсан бол улс төрч болонгуутаа үүнийхээ эсрэг ажилласан. Улс төрчидийн төрх ийм л болсон. 

- Ер нь иргэдийн боловсролын талаар огт ажил хийгдээгүй гэдгийн үр дүнг өнөөдөр бид хараад сууж байна. Иргэний нийгмийн байгууллага маш хүчтэй хөгжих, хэвлэл өөрөө үнэхээр бие дааж байж ардчилал өөрөө хөгжиж чадна. Тэгэхгүй гэхэд бид мянган сайхан улч төрчид бүх юмаа даатгаад боломжгүй. Бүгд оролцож, тодорхой дэг журам төлөвлөгөө байж л явж байгаа. Бид хэн нэгэнд даатгаж огт болохгүй, гэхдээ бүгдээрээ улс төрчид больё гэсэн үг бас биш, бүгдээрээ гудамжинд жагс гэсэн үг биш. Нэг муу үзэгдэл манайханд сүүлийн үед ажиглагдаж байгаа. Юмыг аргацаадаг. Өнөөдрийг л дуусгачихвал, одоо л болчихвол болоо, тэр нэг хугацааг даваад л болоо гэх мэт. Тэр байдлаа өөрчилж, юманд чин сэтгэлээсээ ханддаг, чанарлаг байдаг гэдэг ч юмуу. Их олон зүйл иргэд бид нараас шаардаж байна, бид нар хариултыг зөвхөн төрд биш өөрсдөдөө үлдээх ёстой.

- УИХ-ыг тараая гэх хөдөлгөөн дээр доргүй өрнөж байна. УИХ-ын гишүүд ч гарын үсэг цуглуулж эхэлсэн.

-Парламент тарлаа гэж үзэх юм бол дахин сонгууль хийхээс өөр аргагүй болно. Тэгэхээр улс төрийн намуудад дахин ашигтай байдал үүсч, дахин дэвшүүлнэ. Тэгэхээр бид яах ёстой гэхээр энэ нөхдүүдийг 2020 он хүртэл харахаас өөр арга байхгүй. Юу хийх бол, гэхдээ юу ч хийхгүй байна гэдэг бас гай болохгүй гэсэн үг, муу шийдвэр гаргачихгүй л бол. 64 -65-уулаа гарч ирэхдээ олон зүйл амласан. Түүнийгээ хийг, ажиллаг. Хаанаас гарч ирлээ, хэн билээ гэдгийг нь харах, дүгнэх нэг жил л үлдлээ шүү дээ.

- МАН, АН өөр бусдад нь ч гэсэн адилхан ард иргэд нэг бүрчлэн дүн тавих хэрэгтэй.

- Хүн болгон биш юмаа гэхэд тэр тойргын сонгогч ,- би хэнийг сонгосон бэ? гэж харах ёстой. 2016 онд 418 нэр дэвшигч дэвшсэн. Монголын түүхэн дэх хамгийн олон нэр дэвшигч. Тэднээс 76-г л сонгосон. Нэг тойрог дээр дор хаяж 5 нэр дэвшигч өрсөлдсөн гэж үзвэл өөр сонголт бас байсан л байж.

- Сонгогчид дээрээс нь хэвлэл мэдээллийн байгууллага хоёрт бодох бас хийх ажил их байна.

- Ялгаж салгаж харах хэрэгтэй. Өнөөдрийн талхнаас илүү маргаашийн бялууг ч гэсэн бас харах ёстой. Тийм л цаг үе болчихоод байна гэж харах ёстой.

- Улс төр судлаач хүний хувьд шинэ намуудын байр суурийг яаж хардаг вэ? Жишээлбэл ХҮН нам Үнэн ба зөв нам, Зон олны нам гээд л намууд бий болж байна. Дээр нь МАХН, МҮАН.Ирээдүйг нь хэрхэн төсөөлж байна?

- Улс төрийн туйлын зорилго засгийн эрхийг авах. Энэ утгаараа агаар нэг гэсэн үг, бүгдээрээ ижилхэн. Үзэл баримтлал зорилго, үнэхээр үнэн үү? худлаа юу?гэдэг тэдний улс төрийн өдөр тутмын үйл ажиллагаагаар л харагдана. Сонгууль дөхөхөөр идэвхижээд, сонгууль дуусахаар алга болоод ирэхээр л өөрөө зорилго нь юу вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа хэрэг. Улс төрийн нам бол улс төрийн үйл ажиллагаа өдөр тутам хийж байх ёстой байгууллага. Тэрийгээ хийж чадахгүй байна гэдэг зорилго өөр гэсэн үг.

- Иргэд бас хэлдэг нэг зүйл нь улс төрийн намууд өмчтэй байх ёсгүй гэж. Европын орнууд ч бас тийм байна. Манайд жишээлбэл МАН улсын төсвөөр байртай болсон. АН ч гэсэн бас улсын өмчийг хувьчилж авсан. Улс төрийн намууд улс орныг удирдаж чадахгүй байна, ажлаа хийж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр эднийг улсаас санхүүжүүлэх, байр саваар хангасныг нь хураан авбал ямар вэ? 

-Улс төрийн нам нь үзэл санаа нэгдээд тодорхой нэг үзэл баримтлалын төлөө сайн дураараа явж байгаа байгууллага. Тийм сайн дурын байгууллагад улсаас юм өгнө гэдэг өөрөө утгагүй зүйл. Манайхан улсаас юм таслаж өгөх ёстой, ёсгүйгээ ч мэдэж чадахгүй байж байгаад л бид нар 1990 онд намуудаа бүртгээд явчихсан. Намын хууль зэрэгцээд л хойноос нь хөөгөөд явчихсан учраас бид гараагүй зөв эхлээгүй. Бид буруу эхэлсэн юм байна, улсаас бид намд өмч өгөх ёсгүй юм байна, энийгээ буцааж авмаар байна гэвэл энэ хоёр нам бол өгөхгүй. Тэгвэл тэгш өрсөлдөөн гэдэг зүйл яаж эхлэх юм бэ гээд л асуудлууд гарч ирнэ гэсэн үг. Яах вэ гэхээр энэ хоёр намын доторх тэмцэл эрх мэдлийн төлөө фракцууд үүсч байгаа нь бас их аятайхан зүлй гэж харж байгаа. Нам өөрөө төлөвших, эсвэл цэвэрших, муугаасаа салах, магадгүй дараагийн удирдлага өөр зүйл ярихыг бид үгүйсгэхгүй. Би бол өмчөө буцааж өгөхгүй гэж бодож байна.

- Монголын бүх төрийн бус байгууллагууд, бүх иргэний нийгмийн байгууллагуудад тэнд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч болох юм гэж төсөөлж байна. Ингэхэд, Та бидний ярилцах цаг өндөрлөх тийшээ хандаж байна. Та ойрын ирээдүйн улс төрийн хөгжлийг яаж харж байна.

- Тэгэхээр бид ямар нэгэн гарцыг бол сонгоно. Зайлшгүй явна. Би өөрөө юмыг их эергээр харахыг хичээдэг. Ямар ч байсан эрүүлжээд л явна. Тэр нь шууд бол мэдээж боломжгүй. Бага багаар нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө улс төрчид ч иргэд ч хүссэн,хүсээгүй явна. Тэгэхээр бид бол гарцыг нээнэ.

- Улс төр судлаач хүмүүс тал бүрийг судалдаг. 2020 онд сонгуультай. Богдын бошгод 2020 оныг сайн цагийн эхлэл гэж дурдсан байдаг. Монголын улс төр нэгэнт хөдөлгөөнд орлоо. Иргэний нийгэм ч идэвхжиж байна. Энэ бүхэн уулзаж, улс төрийн цунами Монголд үүснэ гэж харах юм.

- Тууштай, хамгийн гол нь шударга ёсыг үргэлж нэхдэг тийм л иргэний нийгэм хөдөлгөөн бий болж чадах юм бол улс төр өөрөө бага багаар цэвэршээд явна. Хэрвээ тууштай биш байвал сонгуулийн өмнөх үзэгдэл, өмнөх он жилүүд шиг байж байгаад л сонгуулийн дараа унтарчихдаг тийм жижиг цучил байх бүүр л Мексик рүү гэдэг шиг, тэр зүг рүү л гулсана. Тууштай, шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт, үнэхээр ардчилсан нийгэм шиг байх ёстой гэдгийг л зорьсон иргэд, улс төрчид, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл байж л эрүүл нийгмийг бүтээнэ.

- Монголын дийлэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүлэглэлийн мэдэлд шилжчихсэн. Тэгэхээр бүлэглэлд үйлчилдэг хэвлэл мэдээлэлтэй болчихсон. Захиалгат сэтгүүл зүй хөгжчихсөн. Гэхдээ сошиал ертөнц хүчтэй хөгжиж байгаа нь мэдээллийн шинэ давалгаа үүсэх нөхцөлийг бий болгосон давуу талтай. Үүнийг би бас сайны шинж тэмдэг гэж харж байна. 

- Сошиал ертөнцийг улс төрийн оролцооны нэг хэлбэр лүү оруулаад явж байгаа. Манай шинжлэх ухаанд сүүлийн үед их ярьдаг болсон. Яалт ч үгүй хүчтэй байна. Зарим улс орнууд, Эстони, жишээлбэл 2 сая хүрэхгүй хүн амтай мөртлөө сонгуулиа сошиалаар явуулж байна. Иргэн болгон өөрийн гэсэн и-мэйл хаягаар нь бүх зүйл нь явж байдаг. Тэгэхээр бид нарын хувьд ч бас тийм боломжтой. Бид нар яахав сошиалаар үзэл бодлоо илэрхийлэх, тэнд гүйж очиж чадахгүй ч тэрэндээ үнэнч байх боломжийг бидэнд сошиал олгож байгаа бол тэндээ ч бид тууштайгаар явах л ёстой.

- Сонгуулийн технологиудыг хязгаарлах ёстой байх гэж боддог юм. Ард иргэд жишээ нь хар машиныг хасах ёстой гэж ярьдаг. Программчлал хийчихдэг, луйврын байх боломжтой байна өнөөдөр хар машины хувьд. Сонгуулийн санал өгөх хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулж, ард иргэдийн давхар хяналт буюу ард иргэдээс бүрдсэн сонгуулийн хянах хороог бий болох ёстой юм шиг байгаа юм. Ингэж ажиллаж чадвал илүү үр дүнд хүрэх юм шиг.

- Харин тийм. Давхар нэг тооллого хийдэг ч юмуу. Ямар нэг шинэ хэлбэрийг сонгохгүй бол тэр ажиглагч нар ч гэсэн захиалгат. Өнөөдрийг хүртэлх бүх л түүхийг бид мэдэж байгаа шүү дээ. Дандаа ингэж явсаар туйлдаж байгаа юм чинь иргэд бас өөр зүйлийг хүсч л байгаа байх. Түүнийхээ төлөө тууштай байгаасай л гэж хүсч байна.

Бидний урилгыг хүлээн авч, Монгол улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсанд талархая. Таны ажил үйлсэд амжилт хүсье. Монголын улс төр болор мэт цэвэр тунгалаг болох болтугай.

-Ерөөл бат оршиг.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
gegeerel:их урт юм даа... Товч оновчтой, эдүгээгийн шинжлэх ухаанч гаргалгааны гаргалгаан дээр л суурилна шүү дээ... Google: Монгол гэрийн аналоги төсөө бүтээх арга... Мета онол.. uzek 2019-02-06
setgeliin hoorol oo gej :Ter jinhene ardchilal gej yariad bicheed baigaa ardchilal ni haana ch baigaa yum. Ter ardchilaliin olgii eh oron gej yarigdag Amerik maani haana ni yavaad baigaa yum **** meddee.Ter bayalgiig tegsh huvaarilah geed Battulga maani yariad baih bololtoi. Ardchilaliin ulger jishee oron gegdeh amerikt ni byalgiin 98 huvi 20-iod hunii gart 2-hon huvi ard tumed nogdoj baina geed l bichih yum. tegeheer bidnii oilgoltoor bayalgiig tegsh tiim ch amarhan ard tumend tegsh huvaachihdaggui l bololtoi Eronhiidoo niigem togvortoi baival irged amar shivshin baidag yum bolov uu daa. Songo****d denduu haranhui ni unen hudliig shuuj tungaahguigeer sooheliig sohoroor daguulah uzegdel gazar avch baigaagaas medleg chadvartai ni bish mongotei ni deeshee garch omchoo hamga****iin toloo ajillana uu gehees bish uzel bodliin unet zuil gej mongotei hun baidaggui yum baina gedgiig l sain harlaa. Gehdee songo****in ****i gej arai l bolohgui bizee irgedee gegeeruuleh ni toriin l uureg.Tor bodlogoor demjij estoi baihaa.Tuunees bish hen negen bagsh garch ireed hiine gej baihgui. 2019-02-06
ногоорол:энэ хүүхэн юугаа мэдэхэв дээ,юун ч урт нуршаа юм ярьдаг юм бэ дээ 2019-02-08
хувь нэмэр:энэ доктор бацаанууд юугаа мэдэхэв дээ хөөрхий 2019-02-20
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-06-19
DR. UROLOGIST:Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802 2019-07-04
SHINE OYUN:Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 до**** төлсөн. Одоо би Монголд 780,000 до****аар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443 2019-08-13
SHINE OYUN:Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 до**** төлсөн. Одоо би Монголд 780,000 до****аар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443 2019-08-13
SHINE OYUN:Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрийг 1 Энэтхэгт яаж худалдсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч, баян болсноор миний нэр Монгол бол Монголоос ирсэн, ядуу нэгэн байсан Интернетэд интернетээр интернет дээр интернетээр имэйлээр эмчлүүлж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд $ 780,000 до**** төлсөн. Одоо би Монголд 780,000 до****аар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулж, хүсч байгаа бол баян чиний холбоо барих и-мэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15733337443 2019-08-13
USD BANK:Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.до****ын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 до****ын хугацаатай ам.до****ын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com) 2019-08-21
DR. PRADHAN:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2021-07-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?